Сахрын эсрэг баримтууд
Энэхүү товч номыг уншсанаар сахрын гашуун үнэнийг мэдэж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхийн тулд хоол хүнсний хэрэглээгээ хянаж чаддаг болно. Мөн дараах зүйлсийг ойлгож авна: ● Чихрийн шижин өвчний 1 ба 2-р хэлбэрийн ялгааг; ● XVIII зуунд яагаад чихрийн шижин огцом тархсан болохыг ● Сахар саяхнаас л хүмүүсийн анхаарлыг татаж байгааг; ● Хүмүүс яагаад таргалалт сахраас биш илчлэгээс үүдэлтэй гэж боддогийг. ● Чихрийн хэрэглээ болон түүний үр нөлөөний тухай баримтыг янз бүрийн лобби бүлгүүд нуун дарагдуулсан тухай; ● Эрүүл хүн амд чихрийн шижин, хорт хавдрын түвшин өсөхөд барууны хэв маяг голлох нөлөөтэй гэдгийг; ● Сахар яагаад хорт хавдрын өсөлтийн үндэс байж болох вэ? гэдгийг ойлгох юм. Хоол ихдэж, дасгал бага хийвэл жин нэмнэ гэх "Шинэ хооллолт"-ын арга барилыг та дуулсан байх. Энэ үгийг элсэн чихрийн үйлдвэрүүд гаргаж ирсэн бөгөөд бүтээгдэхүүнийхээ хүн амд үзүүлэх хор хөнөөлийг нуун дарагдуулахын тулд судалгаа муутай шинжлэх ухаан, хүчтэй лоббичдын дэмжлэгийг авчээ. Хэн гаргаж ирсэн нь үл мэдэгдэх "Илчлэг л бол илчлэг1" гэсэн санааг түгээж олон арван жил биднийг төөрөгдүүлсэн. Гэсэн хэдий ч бидний чихрийн хэрэглээ нэмэгдэж байгаа нь өнөөдөр өргөн тархсан чихрийн шижин, зүрхний өвчин, тэр ч байтугай хорт хавдар зэрэг олон өвчний шалтгаан болсоор байгаа гэдгийг Гари Таубес илчилж буй юм! Тиймээс та орчин үеийн зовлон зүдүүрийн хамгийн том шалтгааныг хоол хүнснээсээ хасахад бэлэн үү ?
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн