Пүүзэнд дурлагч
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та машиныхаа тээшнээс гутал зарахаас эхлээд дэлхийн хамгийн алдартай брэнд “Найки”-ийг үндэслэх хүртлээ Фил Найт ямар зам туулсныг олж мэдэх болно. Мөн та: - Үл нийцэхүй нь “Найки”-гийн гол зарчмуудын нэг гэдгийг; - Нэгэн хэвийн жирийн өдрүүдэд онгодоо хэрхэн олох талаар; - Юу ч үгүй хоосноос бизнесээ хэрхэн дэвжээх тухай; - Солиотой санаанууд үнэндээ тийм ч галзуу байдаггүй талаар; - “Найки”-г үүсгэн байгуулагч тоо томшгүй олон саадыг хэрхэн давж, эцэстээ өрсөлдөгчдөө ялсан тухай мэдэж авна. “Найки”-ийг үүсгэн байгуулагч Фил Найт хэдэн арваны турш оньсого мэт нууцлаг нэгэн байсаар ирсэн. “Гутал худалдагч” хэмээх энэхүү ном нь дэлхийн хамгийн амжилттай бизнесүүдийн нэгийг удирдаж буй түүний амьдралыг бусдын мэддэггүй талаас нь харуулахын зэрэгцээ алдартай брэндийг бүтээх талаар чухал ойлголтуудыг өгнө. 1962 онд Стэнфордод бизнесийн удирдлагаар магистр хамгаалсныхаа дараа тэрбээр амьдралдаа өөр зам сонгохоор шийджээ. Фил үүргэвчээ үүрэн дэлхийг тойрон аялж, ажил хэрэгч ертөнцөд байдаг олон дүрэм журмыг дагахаас татгалзав. Харин оронд нь шинэ, зоримог зүйлийг бүтээхийг сонгосон юм. Яг л минийх гэж хэлж чадах компани байгуулахыг хүссэн тэрбээр “Блю Риббон Спортс” компанийг 1964 онд үндэслэсэн нь “Найки”-гийн суурийг тавьсан билээ. Энэ ном бол байдаг л нэг дурсамж гэхээс илүү гарааны төгс бизнес эрхлэх гарын авлага. Чанартай, хямд, гүйлтийн япон пүүз импортлохоос эхлээд тэрбум ам.долларын эргэлттэй компанийн ерөнхий захирал болох хүртлээ Найтын туулсан замын талаар энэ номд өгүүлнэ. Ингэхдээ үй олон бүтэлгүйтэл, ширүүн өрсөлдөөнтэй нүүр тулсан талаар нь ч гарна.
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн