Пиксар болон түүнээс цааш
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та Пиксар компани хэрхэн дампуурлын ирмэгээс кино студийн түүхэн дэх хамгийн гэнэтийн атлаа агуу амжилтад хүрсэн түүхүүдийн нэг болж чадсаныг олж мэдэх болно. Мөн та хэрхэн: ● Энгийн бус компанийг хэрхэн IPO буюу анхны нийтийн хувьцаагаар чиглүүлэх; ● Шинэ санаачилгыг зоригжуулж, уран бүтээлчийн ёс зүйтэй байдлыг хамгаалангаа орлого олох; ● Бүтээлч ажилчдад урам өгөн, илүү сайжруулж байдаг менежерийн хэв маягийг нэвтрүүлэх; ● Санаанд оромгүй байдлаас өсөн дэвжих боломжийг гаргаж ирэхийн тулд “санхүүгийн таягийг хаях”; ● Бизнесийн төвөгтэй тохиролцоог илүү үр дүнтэй хийх; ● Олон улсын брэндийг эхнээс нь бий болгохыг олж нээнэ. Арван жилийн турш хөрөнгө оруулалтын тавин сая долларыг ашиггүй үрж дуусгасныхаа дараа Пиксар алдартай үзвэр үйлчилгээг туршилтын шатад байгаа технологитой өө сэвгүй холбож, агуу амжилтын түүх болсон юм. Зориг зүрх болон бодлогоороо дамжуулан Лауренс Леви, Стив Жобс хоёр Пиксарыг хоёрхон жилийн дотор сэргээн босгож, Левигийн хувьд түүхэнд үлдэх амжилт, харин Жобсын хувьд гайхалтай эргэн ирэв. Тэдний ажил амжилт нь замаа алдсан компанийг дахин сэргээж болох бизнесийн зарчмыг тодоор харуулна.
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн