Өөрчлөлт хийхэд балчирдахгүй
Өсвөр настан Грета Тунберг яагаад байгаль орчны идэвхжилд амьдралаа зориулав? Түүний уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд юу хийснийг олж мэдэхийг хүсвэл энэхүү товч номыг уншаарай. Мөн дараах зүйлсийг олж мэднэ: ● Дэлхийн дулааралтай холбоотой сэтгэл түгшээм баримтууд; ● Нэн даруй хийх ёстой арга хэмжээнүүд; ● Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд засгийн газар болон хувь хүмүүс ямар үүрэг гүйцэтгэж чадах тухай. Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж байсан Грета Тунберг байгаль орчны, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, идэвхтэн гэдгээрээ дэлхий дахинаа алдаршсан. 2018 оны 5 дугаар сард байгаль орчны чиглэлээр зохиогдсон бичлэгийн уралдаанд түрүүлснийх нь дараа Тунбергтэй байгаль орчны идэвхтэн, өөрчлөлтийг эрэлхийлсэн залуучууд олноороо холбогджээ. Сургуулийн ажил(хичээл) хаялт эхлүүлэхийг хүссэн ч эхэндээ түүний санаа төдийлөн дэмжлэг аваагүй тул өөрөө төлөвлөхөөр шийджээ. 2018 оны 8 дугаар сард тэрээр Шведийн парламентын гадаа сургуулийн ажил(хичээл) хаялтыг эхлүүлсэн нь дэлхий даяар өрнөх хөдөлгөөний үндэс суурийг тавьсан юм. Дэлхийн дулаарал нэмэгдэхийн хэрээр бид үнэхээр дэлхийн төгсгөлтэй нүүр тулах уу?
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн