Өдөр тутмын эд зүйлсийн загвар
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та объектын сайн загварчлал гэж юу болохыг, бас юун түрүүнд хэнд зориулж байгааг, мөн хэрэглэгч хэрэглээд ямар үр дүнд хүрэх ёстойг олж мэдэх болно. Мөн та: ● Өдөр тутмын эд зүйлээс болж тулгардаг бэрхшээл бол бидний буруугаас биш харин загварт асуудал байдаг; ● Сайн загварчлалын гол зорилго бол харахад ойлгомжтой, ашиглахад хялбар эд зүйл бүтээх явдал юм; ● Хэрэглэгчид илүү хялбар болгохын тулд загварыг хүний сэтгэл зүйн зарчимд тулгуурлан бүтээх ёстой; ● Хүн болон машин хоорондын хамтын ажиллагааг загварчлах ёстой бөгөөд энэ хоёрын огт өөр хоёр ажиллагааг тусгасан байх хэрэгтэй зэргийг мэдэж авна. Бүтээгдэхүүний баталгаат хугацаа ядаргаатай санагдах, эсвэл өдөр тутам хэрэглэдэг зүйлс нэг л болж өгөхгүй байгааг мэдэрч, тэвчээр алдарч байгаагүй хүн бий гэж үү? Гэсэн ч энэ нь бидний чадвар муудсаар дээсэн дөрөөн дээр ирлээ гэсэн хэрэг биш ээ. Бидний бардам занд хүртэл нөлөөлдөг шүү дээ. Загварчлалын гол зорилго нь эд зүйлсийн зааврыг харахад ойлгомжтой болгосноор өдөр тутмын амьдралыг хялбарчлах юм. Энэ нь зөвхөн логикоос гадна хүний сэтгэл зүйн тухай тодорхой хэмжээний ойлголтыг шаарддаг.
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн