Мюллерийн тайлан

Энэхүү товч номыг уншсанаар та 2016 оны Ерөнхийлөгчийн сонгууль дахь Оросын хөндлөнгийн оролцоог мөрдөн шалгах “Мюллерийн тайлан”-гийн гол судалгаа, дүгнэлтийг олж мэдэх болно. Та мөн дараах зүйлсийг олж мэднэ: ● Хуйвалдаан болон далд явуулгын хоорондын ялгаа. Энэ нь яагаад мөрдөн байцаалтад чухал үүрэг гүйцэтгэсэн бэ.  ● Трампын сонгуулийн кампанит ажлын Оростой үүсгэсэн холбоо сүлбээ, шударга ёсыг тогтооход саад учруулж болзошгүй гэж Мюллерийн үзсэн арван зүйл. ● Мюллерийн нотолж буйгаар Трамп мөрдөн байцаалтын ажиллагааг олон удаа хаахыг оролдсон ч туслахууд нь шударга ёсыг тогтооход саад учруулсан зүйлд хутгалдахаас татгалзсанаас болж бүтэлгүйтсэн.  ● 2019 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн Трампын кампанит ажлын дарга Пол Манафорт болон түүний орлогч Рик Гейтс нарыг АНУ-ын эсрэг хуйвалдааны хэрэгт буруутгаж, яллажээ.  ● Цагаан ордон, тэр бүү хэл хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс хүртэл алдаатай мэдээлэл хүргэсэн. Хэлсэн үгнээсээ буцах, мэдүүлэг нь худлаа болох тохиолдол олон гарч байсан.  ● Трампын ногдуулсан аливаа ялаас татгалзах эцсийн шийдвэрийн үндэс болсон Мюллерийн шалтгаанууд. “Вашингтон Пост” сониноос гаргасан “Мюллерийн тайлан”-г маш цөөхөн хүн уншсан бөгөөд 440-с илүү хуудастай мөрдөн байцаалтын гол дүгнэлтүүдийг задлан шинжилжээ. Энд Трампын "нэн таагүй дүр зураг" зурагдсан гэдгийг онцолсон ч Трамп өөрөө гэмт хэргийн бүрэлдэхүүн болоогүй гэж үзсэн байна. Ийм байх боломжтой гэж үү?

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!