Мөнгө үү, амьдрал уу?

Энэхүү товч номыг уншсанаар та санхүүгийн хувьд бие даасан болж, цаашдаа ажлаас хамааралгүй амьдрах болно. Мөн та дараах зүйлийг сурна: ● Бага мөнгө зарцуулж, амьдралаас илүү их ашиг хүртэх;  ● Өмнөхөөсөө илүү их мөнгө хэмнэх;  ● Үнэхээр чухал зүйлд илүү их цаг зарцуулах;  ● Стрессээ бууруулах;  ● Эрт тэтгэвэрт гарах. Вики Робин 1945 онд Оклахома мужид төржээ. Тэрээр энэхүү чухал хэрэгтэй номоороо санхүүгийн бие даасан байдлын талаарх ойлголтыг анхлан хөндсөн хүмүүсийн нэг юм. Өнөөдөр тэрээр ФАЕР хөдөлгөөнөөрөө тэргүүлэгчдийн эгнээнд явж байна. Өдөр тутмын амьдрал дахь ач холбогдлыг нь тооцож үзвэл хүмүүсийн ихэнх цаг хугацаа, бодол санаа, эрч хүчийг мөнгө эзэлдэг. Гэхдээ цөөхөн хүн ажлаасаа дээрх бүхнийг адилхан сэтгэл ханамжтай олж авдаг. Харин эсрэгээрээ, дэндүү олон хүн зөвхөн мөнгө олохын төлөө ажиллаж, жилээс жилд шүдээ зууж, зөвхөн амралтаараа л амьдарна. Ингэснээр тэд өөрөө ч мэдэлгүй мөнгөний төлөө амиа аажмаар золиосолж байгаа юм. Гэсэн ч ийм нөхцөл байдал сүйрэл биш. Эрх чөлөөгөө эргүүлэн олж, эдгээр гинжин хэлхээнээс өөрийгөө суллахын тулд энгийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Санхүүгийн хувьд бие даасан болох нь эдгээр арга ухааны нэг юм. Мөн энэ нь эцэстээ хүссэн зүйлээ хийж чаддаг амьдралд хүрэхийн тулд хийх эхний алхам болдог. Энэ арга ухааныг олж мэдэхэд та бэлэн үү?

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!