Мансуурал

Энэхүү товч номыг уншсанаар та эмийн компанийн луйвар, шүүхийн шударга бус тогтолцоо, нөхөн сэргээх эмчилгээний үр ашиггүй аргууд нийлсний дүнд Америкт опиоидын “тахал” хэрхэн дэгдсэн талаар мэдэж авах болно. Мөн та: • Опиоид хэрхэн бий болсон талаар; • Ахиу ашиг олох гэсэн компанийн шунал опиоидын хямралд хүргэсэн тухай; • Нөхөн сэргээх уламжлалт эмчилгээ яагаад олон тэрбумын гарз байдгийг; • Хямралыг үргэлжлүүлэхийн тулд хэрхэх ёстой талаар мөн олж мэднэ. Опиоидын “тахал” Аппалачиягийн хөдөөх тойргуудад эхэлсэн юм. Хоёр арваны турш үргэлжилж, АНУ-ын ихэнх хэсгийг сүйрүүлэх шахсан үндэсний хэмжээний энэ эмгэнэлийн гол учгийг Бет Мэйси тайлж байна. “Тахал” хэрхэн удаан үргэлжилж, хяналтаас яаж гарсныг Мэйси нуух юмгүй харуулна. Өвчин намдаагч эмийг замбараагүй хэрэглэх системийг Америкийн анагаах ухаан нийгэмлэгт ч, өвчтнүүдэд ч нэвтрүүлсэн тэр хүчирхэг “арми”-ийн талаар Бет Мэйси эрэн сурвалжлах болно. Америкийн хамгийн бузар асуудлуудын нэгийг дотроос нь харахад та бэлэн үү?

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!