Кайзен

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэ товч номыг уншсанаар та өөрийн зуршлаа Японы Кайзэн аргыг ашиглан түргэн хугацаанд, амар хялбараар хэрхэн өөрчлөхийг сурна. Мөн та дараах зүйлсийг олж мэднэ: • Япончууд Кайзэн гүн ухааны ачаар өнөө цагийн дэлхийн хүчирхэг улсуудын нэг болсныг. • Энэ арга нь таны амьдралыг үлэмж дээшлүүлж болохыг. • Муу зуршлаа хэрхэн хаяхыг. • Шинэ зуршлыг хэрхэн амархан үүсгэхийг. • Эрүүл мэндээ хэрхэн дээшлүүлж, мөнгөө арай дээр аргаар захиран зарцуулж, гэр орноо оновчтой цэгцэлж, ажлаасаа баяр баяслыг хэрхэн олохыг. Магадгүй та жингээ хасаж, спортоор хичээллэж, стрессээ багасгах эсвэл шинэ хэл сурахаар шийдсэн байх. Таны зорилго юу ч байлаа гэсэн анх гаргаж байсан эрч хүч, найдвараар дүүрэн хүчин чармайлт тань удалгүй урам зориг бууралтын хохирогч болж, таныг хийж байсан зүйлээ орхихоос гадна бүтэлгүйтсэн мэдрэмж авахад хүргэдэг. Энэ нь тийм ч гайхмаар зүйл биш. Ер нь зуршлыг урам зоригоор дамжуулан бүтээж, хадгалж үлдэнэ гэж байхгүй юм. Оронд нь Япончуудын эзэмшсэн нэгэн арга бий. Кайзэн нь “сайн өөрчлөлт” хэмээн орчуулагддаг. Мөн чанар нь алхам алхмаар урт хугацаанд сайжруулалт хийх стратеги бөгөөд, Кайзэн нь танд өөрчлөлтийг хэрэгжүүлж, бараг хүчтэй хүчин чармайлт гаргалгүйгээр амьдралаа түргэн бас тогтвортойгоор сайжруулахад тусална! Тэгээд та эхлэхгүй юу хүлээгээд байгаа юм?

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!