Жижиг зуршлууд: Аар саархан зуршлууд, Томоохон өөрчлөлтүүд

Өөрийн хүссэн томоохон өөрчлөлтийг амьдралдаа бий болгохын тулд та "жижиг зуршил"-ын бүрэн хүчийг хэрхэн ашиглахад суралцахыг хүсвэл энэхүү товч номыг уншаарай. Мөн та дараах зүйлсийг сурах болно: ● Таны анхны урам зориг яагаад удаан үргэлжлэхгүй байгааг;  ● Шинэ зан чанарыг бий болгоход хэчнээн хялбар болохыг;  ● Зарим муу зуршлаас хэрхэн ангижрах талаар; ● Эцэст нь зорилгодоо хэрхэн хүрэх талаар;  ● Амьдралаа хэрхэн бүх талаар нь сайжруулах талаар; Шинэ оны шийдвэр, фитнест явах санаа, ном бичих хүслийн аль нэг нь танд бий юу? Та амьдралдаа эрс өөрчлөлт хийхийг хүсэж байгаагаа санаж байна уу? Мөн “чи үнэхээр чадна аа” гэж өөртөө хэлж байсан тохиолдол хэр олон бэ? Анх эхлүүлэхэд байсан энэ асар их тэмүүлэл эцэстээ алга болдог уу? Дараа нь бүх урам зориг, өөртөө итгэх итгэлээ алдаж, хийхээр төлөвлөж байсан зүйлээ орхидог тэ? Эдгээр бүтэлгүйтэл нь зан төлөвийн болоод сэтгэл судлалын чухал элементүүдийг бодолцолгүй, үйл ажиллагааг буруу төлөвлөсөнтэй холбоотой юм. Стивен Гайс зорилго болгондоо үр дүнтэй хүрэх боломжийг олгосон шидэт зэвсгийг олж авах хүртлээ ийм саад бэрхшээлтэй байнга тулгарч байжээ. Энэхүү шидэт зэвсэг "жижиг зуршил" гэх даруухан нэртэй бөгөөд эдгээр нь амьдралыг хэрхэн хялбархан атлаа мэдэгдэхүйцээр өөрчилж болохыг олж мэдэцгээе.

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!