Жаргалын орон

Барак Обамагийн анхны бүрэн эрхийн хугацаанд болсон томоохон үйл явдлуудын талаар мэдэхийг хүсвэл энэхүү товч номыг уншаарай. Мөн дараах зүйлсийг олж мэдэх болно: ● Обама улс төрд хэрхэн орж ирсэн бэ, оргилд гарахдаа юу хийсэн бэ.  ● Ерөнхийлөгчийн засаглал өөрчлөгдөж, түүний философийг хүлээн зөвшөөрөх болов.  ● Обамагийн интернационалист арга барил гэр бүлд нь ямар бухимдал үүсгэв.  ● Хэвлэлийн дуулиан шуугиан, намчирхсан улс төртэй алхам тутамдаа хэрхэн тэмцсэн бэ. ● Холын бодол нь заримдаа Обамаг нэр хүндгүй болгож байсан ч, ахиц дэвшил гаргахад нь түлхэц үзүүлж байсан. Барак Обама 2009 оны нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгчийн албан тушаалдаа орж, тангараг өргөжээ. Ерөнхийлөгчийн тухай дурдатгал номныхоо эхний ботид Обама олны анхаарлын төвд байдаг амьдралын талаар дэлгэрэнгүй бичсэн байна. Обамагийн сонгуулийн кампанит ажил Цагаан ордныг бүрэн сэрээнэ гэсэн найдвар, тамирдаж сульдсан олон сонгогчид урам зоригийг өгсөн. Гэхдээ тэр өөрчлөлт хийсэн үү? Обамагийн бүрэн эрхийн эхний хугацаанд дотоодод, ер нь хаа сайгүй хямрал нүүрлэсэн тул өөрчлөлтийн төлөөх тэмцэл нь түүний төсөөлж байснаас ч илүү ярвигтай болсон нь дамжиггүй. АНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгчийн анхны бүрэн эрхийн хугацааны талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байвал цааш үргэлжлүүлэн уншаарай.

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!