Итгэмээргүй авиралт
Шилдэг уулчин Алекс Хоннолд Йосемитийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Эль Капитан ууланд ганцаарчилсан авиралт хийж, хүний чадавх болон авиралтын хүнд хүчрийг хэрхэн даван туулж байсныг мэдэхийг хүсвэл энэхүү товч номыг уншина уу. Мөн дараах зүйлсийг олж мэднэ: • Жинхэнэ боломжоо нээхийн тулд айдастайгаа нүүр тулах хэрэгтэйг; • Эрсдэлтэй амьдралын хэв маяг бүхий амьдрал хамгийн сайхан гэж үзэхийг; • Аз жаргалыг урсгалын төлөв байдлаас олж болохыг; • Нийгмийн сүлжээ ууланд авиралтын өнгө төрхийг өөрчилснийг ойлгох юм. Алекс Хоннолд уулнаас л үргэлж амар амгаланг олдог байлаа. Амьдралд нь урам зориг өгч, илүү өндөр зорилгод хүрэхэд түлхэц өгсөн цорын ганц зүйл бол авиралт байсан юм. Алекс авирч байх тухайн цаг мөчдөө төвлөрч чаддаг. Алекс болон авирах явцын хоорондох энэхүү гүн бат холбоо ууланд авиралтын түүхэн дэх хамгийн том амжилтаар төгссөн юм. Уулын спортын хамгийн ариун уулсын нэг болох Эль Капитан ууланд ямар ч хамгаалалтын хэрэгсэл, татлага, тоноглолгүйгээр ганцаарчилсан авиралт хийсэн.
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн