Ирэх жилд улам залуухан

Эрүүл амьдралын хэв маягийг баримталж, жам ёсны хөгшрөлтөөс зайлсхийхийг хүсвэл энэхүү товч номыг уншаарай. Мөн дараах зүйлсийг олж мэднэ: ● Амьдралын хэв маягаа өөрчилснөөр хөгшрөлттэй холбоотой нийтлэг өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэдгийг. ● Эрүүл мэндээ хяналтдаа авснаар дунд эргэм насандаа ч өөрийгөө залуу гэж санана. ● Эрүүл мэндээ хамгаалахад чухал нөлөө үзүүлэх дасгалууд бол кардио, хүчний дасгалууд юм. ● Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд долоо хоногийн зургаан өдөр аэробик дасгал хийх ёстойг. ● Ямар хоол хүнс хэрэглэхээс зайлсхийх ёстой болон ямар хоол хүнс биед ашигтай вэ? гэдгийг. ● Амлалт болон харилцааг ихэвчлэн орхигдуулдаг ч энэ нь эрүүл мэндийн гол бүрэлдэхүүн хэсэг юм гэдгийг ойлгож авах юм. Дунд эргэм насанд хүрэхийн хэрээр таны бие залуу үеийнх шигээ хүчтэй, уян хатан байхаа больж байгааг анзаарна. Гэсэн ч "Ирэх жилд улам залуухан" номд Крис Кроули, Харри гэдгээрээ алдартай доктор Хенри С.Лоджийн хамтаар бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэндээ хянахад тань туслах эрүүл мэндийн төлөвлөгөөг гаргаж өгдөг. Ингэснээр та өтөл насандаа залуу, эрүүл амьдралын хэв маягаар амьдрах боломжтой болно. Дасгал хөдөлгөөн, хоол тэжээл, харилцаа холбоо таныг үнэхээр залуужуулж чадах уу?

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!