Илүү ч үгүй, дутуу ч үгүй

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та хэтэрхий их зүйл эзэмших дарамтаас өөрийгөө чөлөөлж, илүү жаргалтай, сэтгэл ханамжтай амьдарч болно гэдгийг олж мэдэх болно. Мөн та дараах зүйлсийг олж нээх юм. • Та эзэмшдэг зүйлсээрээ тодорхойлогддоггүй гэдгийг. • Таны сүнс сүлд эд зүйлсийнхээ жинд дарагдаж, бяцарч байгаагаа. • Хэдхэн амархан алхам гайхалтай ертөнцийг нээх болно гэдгийг. • Баяр баясал, бүтээлч, нээлттэй байдал таны амьдралд хүрэхэд ойрхон байгааг. • Эд зүйлсээ багасгаснаар та амьдралын илүү том хэсгийг нээж байгаа хэрэг юм гэдгийг ойлгох болно. Ням гарагийн нэгэн нарлаг өдөр халамжит хань, эцэг, нийгмийн идэвхт гишүүн Жошуа Бекер гэнэт нэгэн зүйлийг ухаарчээ. Жил бүр гараашаа цэвэрлэхдээ гомдоллодог түүнээс хөрш нь нэгэн энгийн асуулт асуужээ. Яагаад ийм их юм байгаа юм? Тэр асуулт өөрийгөө танин мэдэх явдал, амьдралын шинэ зам олох болон эд зүйлсийн талаарх өөрийн нээлтээ эргэн тойрныхонтойгоо хуваалцах гэсэн няцааж болшгүй хүсэлд хөтөлсөн юм. Хэрэв эд зүйлс эзэмших нь баяр баяслын биш, зовлонгийн эх үүсвэр бол яах вэ?

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!