Хөрөнгө ба үзэл баримтлал

Энэхүү товч номыг уншвал эдийн засгийн өгөгдөл, нийгмийн хуваарилалтыг харьцуулсан, урт хугацааны дүн шинжилгээ хийх замаар тэгш бус байдлыг даван туулж бидний үзэл баримтлал хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг ойлгож авна. Дараах зүйлсийг мөн мэдэж авна: • Санаа бодол, үйл явдлуудын мөргөлдөөнөөс том хэмжээний өөрчлөлтүүд үүсдэгийг. • Тэгш бус байдал нь улс төрийн сонголт бөгөөд түүнийг үзэл баримтлал зөвтгөдгийг. • Өсөлттэй орлогын татвар эдийн засгийн өсөлтийг дэмжиж, тэгш бус байдлын түвшнийг бууруулсныг. • Өнөөгийн нийгэмд өмнөх үеийнхний ул мөр бийг. • Коммунист туршлага дараагийн үзэл сурталд сайнаар ч, муугаар ч нөлөөлснийг. • Хүртээмжтэй боловсролын байгууллагууд болон ур чадварт хөрөнгө оруулалт хийх нь түүхэнд агуу тэгшитгэх хүчин байсаар ирснийг. • Түүхэн өгөгдөлд шинжилгээ хийлээ гээд хангалтгүй; Та илүү тэгш эрхт нийгэм бий болгох шийдлүүдийг дэвшүүлэх ёстой гэдгийг мэдэх юм. Түүхийн туршид нийгэм нь гуравласан засаглалаас өнөөгийн гиперкапиталист нийгэм рүү шилжихдээ ихээхэн хувьсан өөрчлөгдөж ирсэн. Асар өргөн мэдээллийн санд судалгаа хийсэн, эдийн засагч Томас Пикетти дэлхийн өнгө төрхийг тодорхойлж байсан хувьсал, өөрчлөлтөд дүн шинжилгээ хийж, “Түүхийн үе бүхэнд баялгийн зохион байгуулалт, хуваарилалтын тодорхой загварыг дэмжсэн үзэл баримтлал бий” гэж үзжээ. Нийгмийн загвараас үүссэн тэгш бус байдлыг зөвтгөх үнэт зүйл, итгэл үнэмшлийн үндсэн цөмийг үзэл баримтлал бий болгодог. Үе үеийн нийгмүүдийн янз бүрийн замналыг судлах нь детерминист ертөнцийг үзэх үзлийг алдагдуулж, үзэл суртлын олон талт байдлыг харуулдаг. Эндээс л өнөөдөр “уламжлалт загвараас салж, шинэ, илүү тэгш эрхтэй нийгмийг хөгжүүлэх сонголт хийх боломжтой болов уу” гэсэн асуулт гарч ирнэ.

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!