Хүмүүсийн талаар дизайнер бүрийн мэдвэл зохих 100 зүйл
Неврологи буюу мэдрэл судлалын салбар дахь нээлтүүд хэрэглэгчийн хүссэнээр ажилладаг интерфэйсийг бий болгох боломжийг бидэнд олгож буйг энэхүү товч номоос олж унших болно. Мөн дараах зүйлийг олж мэднэ: ● Үзэх, уншихад маш их оюуны хөдөлмөр шаарддаг тул дизайнаа энгийн байлгахад чиглэх ёстой. ● Анхаарал, ой санамж нь үргэлжид хувьсах чанартай тул контентоо танилцуулахдаа үүнийг анхаарч үзэх хэрэгтэй. ● Шийдвэр гаргах явц нь таны боломжит үйлчлүүлэгчдийн шийдвэр гаргахад санамсаргүй байдлаар саад болох нь бий. ● Таны бодит ертөнцийн туршлага дижитал технологийн хэрэглээг тань тодорхойлдог. ● Хүн энгийн, хялбар, гайхашруулсан зүйлсийг үнэлдэг. Өнөө үед ихэнх хүн өдөр бүр дижитал интерфэйс ашигладаг. Хачирхалтай нь, хэрэглэгчийн хүссэнээр ажилладаг интерфэйсийг бий болгоход олон цаг хөдөлмөр, бодол санаа шаардагддаг. Үнэхээр амжилттай, өөрөөр хэлбэл хэрэглэхэд хялбар, найдвартай интерфэйстэй байна гэдэг нь хүний тархины талаар нарийн мэдлэгтэй гэдгийг нь илэрхийлж байгаа юм. Мэдрэл судлалын сүүлийн үеийн ололт амжилтууд (тархины үйл ажиллагааг судалдаг бүх шинжлэх ухаан) маш сургамжтай. Хүн хүрээлэн буй ертөнцөө хэрхэн хүлээн авч, мэдэрч, хариу үйлдэл үзүүлж байгаа нь таныг интерфейсийнхээ дизайныг илэрхийлэх арга замаа эргэн харахад хүргэж байна. Вэбсайт, аппликэйшн, эсвэл програм хангамж дөнгөж бүтээж эхэлж байгаа, эсэхээс үл хамааран дараах зөвлөмжүүд танд маш их тус хүргэх болно!
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн