Хог хаягдалгүй гэр
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар хог хаягдалгүй болох нь хэрхэн таны санхүү, эрүүл мэнд болон гэр бүлийн амьдралыг дээшлүүлэхээс гадна манай гаригийг аварна гэдгийг олж мэдэх юм. Мөн та: • Хог хаягдалгүй болох нь гэрийн гадна талаас эхэлдэг талаар; • Хоосон гэр хоосон амьдралыг илэрхийлдэггүй гэдгийг; • Өөртөө итгэлтэй байдал, тэвчээр болон боловсон зан уулыг ч хөдөлгөх хүчтэйг; • Дахин боловсруулалт бол өнөөдөр тулгамдаад байгаа асуудлын хуурамч шийдэл болохыг; • Ирээдүйд хог хаягдалгүй болох нь чухал боловч цаг давчуу байж магадгүй зэргийг мэдэж авах болно. Беа Жонсон Францын Прованс хотод төрж өссөн. Тэрбээр хүүхэд асрагчаар ажиллахаар АНУ руу нүүсэн ба тэнд нөхөртэйгөө танилцаж, амьдрахаар шийджээ. Хотын захын, хөл бөмбөг тоглодог хүүхдүүдийн ээжийн хувиар хэдэн жил амьдарсныхаа дараа Беа гэр бүлийнхээ хэрэглээний зуршилд эргэлзэх болов. Яагаад тэд ийм их зүйл хаяж байна вэ хэмээн боджээ. Ингээд Беагийн хог хаягдалтай хийх дайн эхэлсэн юм. Түүний гэр бүл одоо жил бүр хог хаягдалд ганцхан кварт (1.13 литр) хог нийлүүлдэг. Хэтэрхий юм шиг санагдаж байна уу? Тэгж санагдах ёсгүй. Нэг удаагийн хэрэглээний соёл нь манай гаригийг хогоор дүүргэж, дэлхийг шимэгчилж, дараа дараагийн үеийн хүрээлэн буй орчныг сүйтгэж байгаа хэрэг юм. Хог хаягдалгүй амьдрал нь цагийг нь тохируулсан бөмбөг мэт шийдэл байж магадгүй ч одоо л хөдлөх хэрэгтэй. Тэгэхээр та илүү цэвэр, ногоон ертөнцийн төлөө хог хаягдалгүй амьдрах аяллаа эхлүүлэхэд бэлэн үү?
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн