Хэзээ ч хангалттай байдаггүй

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэ товч номыг уншсанаар та донтолтын тухай, мөн донтолтын шинж тэмдгийг хэрхэн илрүүлж болох талаар неврологи буюу тархи судлалын талаас нь мэдэж авах болно. Мөн та: • Донтолтыг үүсгэдэг тархины химийн үйл явцыг; • Тархины химийн үйл явц нь бодисоосоо шалтгаалаад өөр өөр байдаг тухай; • Донтолтыг тодорхойлдог орчин үеийн шалгуурын талаар; • Түгээмэл ашиглагддаг бодисуудаас шалтгаалах эрүүл мэндийн асуудлуудыг; • Донтолттой тэмцэх гол хүчин зүйлсийн тухай олж мэднэ. Жүдит Гризел өмнө нь донтогч байсан бөгөөд одоо Бакнелл их сургуульд неврологийн профессороор ажиллаж байна. Тэрбээр туулсан амьдрал, ойлгож авсан зүйл дээрээ үндэслэн кокайн, марихуан зэрэг бодисуудын механизмыг илүү ойлгомжтойгоор тайлбарласан билээ. Гризел донтолтыг давах олон олон саад бартааг туулсан замынхаа тухай урам өгөх түүхээр дамжуулан өсвөр насныхныг мансууруулах бодисын хэрэглээнээс сэргийлэх, бас залуу үеийнхний өөрчлөлтийг тусган шинжлэх ухааны нарийн төвөгтэй ойлголтуудыг хялбараар тайлбарлажээ.

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!