Хэрхэн арьс өнгөөр ялгаварлалын эсрэг болох вэ?

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та арьс өнгөөр ялгаварлал нь системчилсэн хорт хавдар болохыг, мөн арьс өнгөөр ялгаварлалын эсрэг үзэл л энэхүү хавдрын тархалтыг зогсоох болно гэдгийг мэдэж авна. Мөн та дараах зүйлсийг сурах юм. • рьс өнгөөр ялгаварлагч бодлого арьс өнгөөр ялгаварлагч зан авирт хүргэдгийг; • “Арьс өнгөөр ялгаварлахгүй байх” болон арьс өнгөөр ялгаварлалын эсрэг үзэл хоёр нь ялгаатай зүйл болохыг; • Хэн ч, хэзээ ч арьс өнгөөр ялгаварлагч болж болно гэдгийг; • Арьс өнгөөр ялгаварлал гэдэг хүйсээр ялгаварлах, дээд зиндааны үзэл болон бэлгийн чиг хандлагаар ялгаварлах зэрэгтэй хамаатай зүйл болохыг; • Арьс өнгөөр ялгаварлагч тогтолцоо нарийн нягт шингэсэн учир та анзаарахгүй ч байж магадгүй гэдгийг ойлгож авна. Ибрам Ш. Кенди нь 2018 оны нэгдүгээр сард хорт хавдартай гэсэн онош авчээ. Арьс өнгөөр Ялгаварлалын Эсрэг Судалгаа болон Бодлогын Төвийн үүсгэн байгуулагч, захирал тэрээр Хэрхэн арьс өнгөөр ялгаварлахын эсрэг болох вэ? номоо химийн эмчилгээ хийлгэх зууртаа бичсэн бөгөөд цагт нь хэвлэлтэд өгөхийн тулд өөрийгөө тултал нь шахсан байна. Арьс өнгөөр ялгаварласан бодлого, популизм болон айдсын улс төр нь Америкийг өвчлүүлээд байгаа өнөө үед энэхүү ном яг цагаа олж хэвлэгдсэн билээ. Кенди тууштай эмчилгээний дэглэмийн үр дүнд хорт хавдраасаа эсэн мэнд үлдсэн юм. Одоо харин нийгмийн ээлж болжээ. Хэрэв бид одоо л арга хэмжээ авахгүй бол арьс өнгөөр ялгаварлалын үндэсний хорт хавдар үхлийн аюултай болоход ойрхон байна. Та арьс өнгөөр ялгаварлалын эсрэг байхад суралцахдаа бэлэн үү?

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!