"Хэмнээжав"-уудтай танилц

Энэхүү товч номыг уншсанаар та хөгжлийн хүрдний араа/харх байхаа больж утга учиртай, хэмнэлттэй амьдрал бүтээхийг сурч авна. Мөн мэдэж авах бусад зүйлс нь: ● Нийгмийн амьдрал цалингаас чухал; ● Аз жаргалыг мөнгөөр авч болдоггүй; ● Хэмнэлттэй амьдрах нь хувь заяа юм; ● Санхүүгийн тусгаар байдал нь бидний боддогоос хялбар; ● Хэмнэлттэй амьдрал нь танд төдийгүй дэлхийд тустай. Уламжлалт ухаан зарим хүнд тохирохгүй. Ихэнх америкчууд өдөрт найман цаг ажиллаж улам бүр нэмэгдэх өр төлбөрийг гүйцэх гэж өдөр хоногоо арай хийн болгож явна. Байр, машинтай болох, хуримтал үүсгэх гэдэг өнгөрсөн цагийн мөрөөдөл мэт болжээ. Хүмүүс бүгд конторын ажил хийж цаг хэмнэх аппликейшн, бүтээлч ажиллах зөвлөмж нь яагаад ч юм биднийг улам л завгүй болгох мэт. Өөр зам үгүй мэт санагдаж болох ч тийм биш. Элизабет Уиллард Тэймс бол хэмнэлттэй амьдарснаар санхүүгийн хувьд тусгаар болж болдгийн амьд баталгаа юм. Ихэнх утгагүй зардлаа хасаж санхүүгийн тусгаар байдалд хүрч болно гэвэл та тэгэх үү?

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!