Хайрын таван хэл

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Үнэн сэтгэлийн хайр, харилцааг хадгалж үлдэх тийм ч амар биш. Та хамтрагчдаа, мөн хамтрагч тань танд хайраа хэрхэн илэрхийлж байгаа нь асуудлын гол юм. Хүн бүр хайрыг өөр өөрөөр хүлээн авч, мэдэрдэг учраас зөрчил үүсдэг. Та хайрыг хэрхэн мэдэрч байгаагаар хайрын хэл тань тодорхойлогддог. Хамтрагчийнхаа хайрын хэлээр ярьж сурах нь хайрлуулсан мэдрэмж төрүүлнэ. Бас өөрийнхөө хайрын хэлийг олж нээснээр сэтгэл дүүрэн харилцааг бий болгох юм. Бид бусдын биш, харин өөрсдийн ойлгож чадах хайрын хэлээр ярих төрөлх зохилдлоготой. Бусад хүн хайраа ингэж илэрхийлээсэй гэдгийг харуулдаг гэсэн үг. Гэхдээ эрэгтэй нь байнга магтаж, хайртай шүү гэж хэлдэг ч гэрийн ажилд огт тусалдаггүй болохоор хайрлуулаагүй мэт эмэгтэйд нь санагдвал яах ёстой вэ? Үүний шалтгаан нь эмэгтэйн хайрын хэл нь тусламж, харин эрэгтэйнх нь урмын үг юм. Хэрэв өөр өөр хэлээр хайраа илэрхийлдэг бол нэг нэгнээ хэрхэн ойлгох вэ? Хайраа бөхөөхгүй байх боломжтой юу? Бас арайхийн асаж байгаа сэтгэлийн галыг хэрхэн ноцоох вэ? Хайраа чадахаараа л харуулаад байхад тэр хүн яагаад ойлгодоггүй юм бол? Мэдрэмжээ зөв ойлгуулахын тулд хэрхэн илэрхийлэх ёстой вэ? Эдгээр болон бусад олон асуултын хариуг “Хайрын таван хэл” ном танд өгөх юм. Харин энэ товч номд хайрын эдгээр хэл юу юу болох, хэрхэн сурах тухай өгүүлнэ.

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!