Гүйх гэж төрсөн

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Та энэхүү товч номыг уншсанаар гүйх явцад гардаг хүндрэлүүдээс сэргийлэн, сэтгэл хангалуун гүйх аргад суралцах юм. Бас эдгээр зүйлсийг сурах болно: ● Та хол зайд гүйх гэж төрсөн.  ● Хамгийн хэцүү цаг мөчүүдэд ч гүйлт хүмүүсийг нэгтгэж чаддаг.  ● Бэртэл гэмтлээс сэргийлмээр байвал энгийн зүйлсэд анхаараарай.  ● Хөл нүцгэн гүйх нь таны арга барилыг сайжруулах боломжтой.  ● Бие хөнгөн байх тусам гүйхэд амар байх болно.  ● Ажил шиг санагдаж байвал хэтэрхий их хичээгээд байна гэсэн үг. Хүн бүр марафон гүйлтэд оролцохоор төрөөгүй юм шиг санагддаг. Тэгэхээр та өөрийгөө марафонд оролцож чадна гэдэгт итгэхгүй байж болно. Гэхдээ дийлэнх хүмүүс 26.2 миль газар гүйх чадвартай. Та зүгээр л гүйх сэдэлгүй, хийх аргыг нь мэдэхгүй байгаа юм. Гүйж сурахын тулд хамгийн түрүүнд биеийн бүтэц, тархины үүргээ ойлгож, бэлдэж авах ёстой. Гэмтэл бэртлээс сэргийлмээр байвал ур чадвар, уян хатан байдлаа сайжруулах нь зөв. Энэ спортыг хайрлах хайр, бусад тамирчинд энэрэнгүй хандах сэтгэл нь таны амьдралын хамгийн гайхалтай гүйлтэд дөл нэмж, түүхэн галыг асаах болно. Таны сурах хамгийн чухал сургамж энэ ч байж мэдэх юм.

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!