Гоёмсог ертөнц
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг сонссоноор та супер утаслагийн онол гэж юу болох, мөн энэ онол нь яагаад амьдрал, ертөнц болон бүх зүйлийн түлхүүрийг хадгалж байх боломжтой гэдгийг мэдэх юм. Мөн та: • Үндсэн бөөмс нь огт бөөм биш тухай; • Ертөнцийн хуулийг ойроос харвал тийм ч нийтлэг бус байдгийг; • Батлах боломжгүй онолууд шинжлэх ухааны шатлалыг орвонгоор нь эргүүлдэг талаар; • Хүн бусад хэмжээстийг харж чадахгүй байлаа гээд оршин байдаггүй гэсэн үг бишийг; • Ертөнц маш жижиг чичрэгч утаслагуудын концерт байж магадгүй зэргийг олж мэдэх болно. Мянга мянган жилийн туршид хүмүүс ертөнцийн мөн чанарын тухай онол гаргаж ирсэн. Ньютон, Эйнштейн зэрэг домогт хүмүүс биднийг хүрээлэн буй ертөнцийн талаар яагаад, ямар шалтгаанаар, яаж зэрэг асуултуудад ээрэгдсээр насаа элээжээ. Гэхдээ саяхныг хүртэл эрдэмтэд томоохон саадтай тулгараад байсан юм. “Бүх зүйлийн онол” гэх нэгдсэн онол байсангүй. Харьцангуйн онол болон квант механик буюу маш том, маш жижиг зүйлсийн онолууд нь хоорондоо төдийлэн нийцэхгүй байлаа. Тэгээд ч татах хүч хаана нь багтаж байгаа билээ? Онолын физикч Брайн Грийний хувьд утаслагийн онол нь эдгээр бүх асуултын хариултыг багтааж байж магадгүй. Итгэмээргүй, бяцхан утасны хэсгүүд эцэст нь нэг юм ертөнц хэрхэн бүрэлддэг тухай тайлбар өгч магадгүй талаар сонсоход бэлэн үү?
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн