Газрын тосны олгойдолт
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та газрын тос, байгалийн хийн салбарын ардчиллын тухай, энэ нь байгаль орчинд болон дэлхий нийтийн эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөний тухай мэдэж авах болно. Мөн та: • Газрын тос болон байгалийн хийн салбар нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн ашигтай салбар гэдгийг; • Яагаад газрын тос болон байгалийн хийн компаниудад засгийн газрын хяналт сул байдаг талаар; • Дипвотер Хорайзоны газрын тосны асгасан явдал нь Америкийн түүхэн дэх хамгийн муу зүйл байсан тухай • Оросын олигархууд хэрхэн улсын компаниудыг удирдаж, өөрсдийгөө болон хамсаатнуудаа баяжуулсан тухай; • Яагаад Владимир Путин 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон зэргийг олж мэднэ. Чулуужсан түлш шатааж эрчим хүч гарган авах явдал бол хүн төрөлхтний иргэншлийн хөгжлийн гол шалтгаан юм. Энэхүү эрчим хүчний гайхалтай эх үүсвэр нь эдийн засгийн өсөлт болон сая сая хүний амьдралын нөхцөлийг хөгжүүлэх боломж олгосон билээ. Тэр зуурт тус салбарын хүч чадал нь дэлхий даяарх улс төрийн байгууллагуудыг элэгдүүлж, одоо бидний туулж буй олон улсын замбараагүй байдал болон ардчиллын хямралыг идэвхжүүлж байна. Эдгээр байгалийн нөөцөөс бий болсон баялаг нь нийгмийн дээд давхарга руу шилжиж, тэгш бус байдлыг улам нэмэгдүүлсээр байгаа билээ. Үүнээс гадна байгалийн нөөцийг олборлоход байгаль орчинд үзүүлэх нөлөө нь гамшгийн хэмжээнд хүрдэг. Тийм л юм бол яагаад засгийн газрууд газрын тос болон байгалийн хийн салбарыг дэмжсээр байдаг юм бэ?
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн