Эрүүл тархины зуршлууд
Бид өөрийнхөөрөө амьдралаа сонгох эрх чөлөөтэй гэж төсөөлөх дуртай ч боддог шигээ эрх чөлөөтэй биш гэдгийг энэ товч ном харуулна. Та мөн дараах зүйлсийг олж мэднэ: ● Юун түрүүнд бид бол хөхтөн амьтан гэдгийг; ● Төрөл бүрийн аз жаргалын даавар; ● Тархи яагаад биднийг сэтгэл хангалуун бус болгодог вэ; ● Сүргийн ач холбогдол; ● Аз жаргалын даавруудын тамын тойрог; ● Тархи өөрийгөө хэрхэн хязгаарладаг вэ; ● Нейрохимийн бодисуудыг хэрхэн шинээр бий болгох; ● Аз жаргалд хүрэхийн тулд саад бэрхшээлийг даван туул; ● Өөрт байгаа хэрэгслүүдээ хэрхэн үр дүнтэй ашиглах; Хүний тархи онцгой гайхамшиг мөн боловч биеэ даахад саад болж байдаг нь бас үнэн. Бидний зан араншин, аз жаргалтай байх чадварыг ухамсарт бус автомат рефлексийн бүхэл бүтэн систем тодорхойлдог. Тархи хэрхэн ажилладгийг ойлгож, зөв дадал зуршилтай болсноор бид зорилгодоо хүрэхэд туслах аз жаргалтай даавруудыг ухамсартайгаар өдөөж сурах боломжтой. Дааврууд бидний тархинд өөр өөрөөр нөлөөлдөг ч хамгийн гол нь аз жаргал эсвэл уйтгар гуниг гэж бидний нэрлэдэг сэтгэлзүйн нөлөөг бий болгодог. Шийдэмгий, хянамгай байж чадвал бид ердөө 45 хоногийн дотор тархиныхаа зуршлыг өөрчилж, жаргалтай болж чадна... Яаж гэдгийг эндээс мэдэж аваарай.
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн