Эрэмгий бай

Энэ товч номыг уншсанаар та санаагаа хэрхэн хэрэгжүүлж, дэлхийг өөрчилж болохыг сурна. Мөн дараах зүйлсийн талаар мэдэж авна: ● Том мөрөөдөл сэтгэл хангалуун амьдралд хүргэдэг.  ● Айж буйгаа хүлээн зөвшөөрөх нь гинжнээс чөлөөлөгдөхтэй адил.  ● Нийгмийн хүлээсээс ангижрах нь зоригтой үйлдэл.  ● Өндөр зорилго тавих нь айдасгүй байхын нэр.  ● Айдастайгаа нүүр тулах нь амжилтад хүрэх эхний алхам. Жин Кэйс хэн байснаа хэзээ ч мартдаггүй. Тэрбээр өөрт нь хайр энэрлийг харамгүй өгсөн нийгэмд хариу тусыг барьж амьдралаа туулж яваа нэгэн ажээ. Нийгэм түүнийг хүлээн авч, эрдэм мэдлэг олгосноор Жин хэцүү тавилангаас хэлтэрсэн байна. Жин хувийн нэгэн дунд сургуульд тэтгэлгээр сурч, чанартай боловсрол эзэмшин улмаар “Айви Лиг”-ээс эрдмийн зэрэг хүртэж амьдралаа сайхан эхлүүлсэн аж. Шинэ тутам компаниудад олон жил ажиллан, зөвлөлд нь суусан хойноо тэрбээр нөхөр Стив Кэйстэйгээ хамтран сан байгуулжээ. Кэйсийн сан нь өөрчлөлтийг бүтээгчдийн цугладаг газар болж ирээдүйн удирдагчдад илүү сайхан зүйлд хүрэх нөөцөөр хангадаг аж. Хүчирхэг өөрчлөгчид нийгмийн ямар ч анги давхаргаас гарч болдог, гол нь урагш зүтгэх зүрх зоригоо олох нь чухал гэсэн санаа нь уг сангийн үндсэн итгэл үнэмшил ажээ. Та айдастайгаа нүүр тулж, сайхан ертөнцийг бүтээхэд бэлэн үү?

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!