Эрчимжүүлсэн сургалт
Энэхүү товч номыг уншсанаар та өөрчлөгдөн буй дэлхий ертөнцөд хэрхэн хурдан дасан зохицож, мэргэжлийн замналаа ахиулж, шинэ чадвар эзэмших талаар олж мэдэх болно. Мөн та: • Ажил дээрээ орлуулшгүй нэгэн болоход; • Сурах стратегийнхаа үр ашгийг тултал нь гаргахад; • Зөн совин, ой санамжаа сайржруулахад; • Ихийг сурах хувийн төлөвлөгөөгөө хэрхэн амжилттай хэрэгжүүлэхэд суралцана. Зохиолч Скотт Янг сүүлийн үеийн судалгааг хувийн туршлагатайгаа хослуулан аливааг сурах үр дүнтэй аргуудыг хуваалцаж байна. Үеэ өнгөрөөсөн, үр дүнгүй арга барилаас гарахад тань эдгээр хүчирхэг стратеги туслах болно. Бенжамин Франклинаас эхлээд физикч Ричард Фейнман нарын сод хүмүүсийн ашигладаг байсан аргуудыг Янг дэлгэжээ. Энэ нь сод ухаан гэдэг бол заяагдмал зүйл гэсэн хэвшсэн ойлголтыг үгүй хийнэ. Гадаад хэлээр чөлөөтэй ярихыг хүснэ үү, мэргэжлийн шинэ чадвартай болмоор байна уу, эсвэл дээд боловсрол эзэмшмээр байна уу гэдгээс үл хамаараад ихийг сурах арга нь амжилтад хөтлөх дардан зам болно. Та эхлэхэд бэлэн үү?
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн