Энгийн саятнууд
Америк мөрөөдөл гэж юу болохыг, мөн саятан болохын тулд өөрийн мэдлэгээ хэрхэн ашиглах ёстойг олж мэдэхийг хүсвэл энэ товч ном танд тус болно. Мөн дараах зүйлийг сурна: ● Саятнуудын тухай үлгэр домог, буруу ойлголт жирийн хүмүүсийг амжилтад хүрэхэд нь саад болдог. ● Одоогийн байдлаар АНУ-д бүртгэлтэй байгаа нэг сая гаруй саятан юу хийдэг вэ. ● Ихэнх саятан зүгээр л шударга хүмүүс байдаг: Тэдэнд сохор аз, найдваргүй хэлцэл, эсхүл томоохон өв хөрөнгө хэрэггүй. ● Үнэндээ баялгийг бүтээж буй зүйл нь боловсрол, шаргуу хөдөлмөр, төлөвлөлт юм. ● Саятнууд бол цаг үргэлж өөр байдлаар "ажилладаг" бидэнтэй л адилхан хүмүүс билээ. Ихэнх хүний нэгэн адил та саятнуудын талаар өрөөсгөл бодолтой байх магадлалтай. Магадгүй та тэднийг ажил хийлгүйгээр баяжсан гэж бодож байна уу? Эсвэл асар өндөр цалинтай ажилд орсон азтай хүмүүс байсан юм болов уу? Эдгээр таамаглалын аль нь ч үнэн биш. Саятнуудад байдаг нийтлэг зүйл бол: 1. Тэд хариуцлага хүлээхдээ тайван ханддаг. 2. Өөртөө зорилго тавьж, түүндээ нийцүүлэн ажилладаг. 3. Тэд амжилтад найдахаас илүү түүнд хүрэхийг зорьдог. 4. Шаргуу ажилладаг. 5. Дээрээс нь тэд ажлаа дуусгах хүртэл тууштай байдаг. Крис Хоган “Энгийн саятнууд” сэтгүүлийн 10,000 гаруй ярилцлагад дүн шинжилгээ хийжээ. Эдгээр хүмүүсийн үлгэр дуурайллыг дагаснаар, ялангуяа Америкт амьдарч байгаа бол, та санхүүгийн хараат бус байдлын эрэл хайгуулд амжилт гаргаж чадна гэдгийг түүний дүгнэлт харуулж байна. Одоо хийх л үлдлээ, та юу хүлээнэ вэ?
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн