Эмзэг цагаан арьстнууд

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та цагаан арьстнуудад арьс өнгөөр ялгаварлах тухай болон энэ талаарх тэдний үүргийг ярих яагаад хэцүү байдгийг мэдэх авах болно. Мөн та: • Биднийг цагаан арьстнуудын ноёрхолдоо итгүүлсэн аргуудыг; • Арьс өнгөөр ялгаварлах байдлыг хэрхэн анзаарагдамгүй илэрхийлж болдгийг; • Арьс өнгөөр ялгаварладаг гэдгээ хүлээн зөвшөөрөхөд цагаан арьстнуудад яагаад тийм хэцүү байдгийг; • Энэхүү үгүйсгэл болон арьс өнгөний тухай ярих, бодох чадваргүй байдал нь арьс өнгөөр ялгаварлах тогтолцоог улам өөгшүүлдгийг; • Арьс өнгөөр ялгаварлахыг өшөө багасгах талд өөрийгөө хэрхэн сайжруулж болох зэргийг олж мэднэ. Америк болон өөр улсын цагаан арьстнууд арьс өнгөөр ялгаварлах тухай бодохдоо хэрхэн хэрцгий, үзэн ядам хурцаар илэрдгийг нь л боддог болохоос арьс өнгөний ялгаварлан гадуурхалт илүү үл анзаарагдам хэдий ч системчилсэн байдлаар бидэнд нөлөөлдгийг харж чаддаггүй. Тиймээс цагаан арьст, ялангуяа “сайн, дэвшилтэт сэтгэлгээтэй” цагаан арьстнуудын хувьд арьс өнгөөр ялгаварлах тухай ярилцах, тэр дундаа өөрсдийн арьс өнгөөр ялгаварлах байдлыг анзаарч, үгүй хийх нь илүү хэцүү байдаг.

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!