Эхлээд бүх дүрмийг зөрч

Галлап зөвлөх компанийн хийсэн судалгааны үр дүнд тулгуурлан дэлхийд хамгийн амжилттай яваа менежерүүдийн ашигладаг арга барилуудыг энэхүү товч номоороо авч үзнэ. Бид тодорхой хэв маяг, зорилго, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хэрхэн найдвартай менежмент бий болдгийг судлах болно. Аналитикийн салбарт дэлхийд тэргүүлэгч Галлап ямар хүчин зүйлүүдийг хослуулж амжилттай менежментийг бий болгож буйг тодорхойлох зорилготойгоор 25 жилийн хугацаанд 80,000 орчим менежертэй ярилцлага хийжээ. Мөн дараах зүйлсийг хэрхэн хийдэгтэй танилцах болно: ● Ажилчдын тань чанар чансаа менежерүүдийн чанараас хамаардаг;  ● Шилдэг менежерүүд ажилчдынхаа авьяасыг хөгжүүлдэг;  ● Хүмүүсийн дутагдлыг засах гэж оролдох нь цаг хугацаа алдахаас өөрцгүй;  ● Ажилчдынхаа "хүмүүн капитал"-ыг эдийн засгийн үр дүн болгон хувиргах чадвараас байгууллагын амжилт шалтгаална; Хэдийгээр ажилчдын дөнгөж 13 хувь нь өөрсдийгөө ажилдаа жинхэнэ хөрөнгө оруулалт хийсэн гэж үздэг ч олон компани ажилчдаа бизнестээ идэвхтэй оролцуулж, амжилтад хүрч чадсан. Үр ашигтай менежментийн дүнд амжилтын ашиг тусыг хүлээн зөвшөөрдөг тууштай ажиллах хүч бий болдог. Галлап-ын судлаачид 30 сая гаруй хүн ажилладаг, үлэмж их бүтээмжтэй байгууллагуудын менежментийг бүрдүүлдэг тэргүүн зэргийн 12 үндсэн элементийг тодорхойлж, үнэлснийхээ дараа судалжээ.

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!