Долоо хоногт дөрвөн цаг
Ажлын цагаа долоо хоногт дөрөв болгож багасгахын зэрэгцээ орлогоо хэрхэн эрс нэмэгдүүлэх талаар энэ товч номоос та сурч авах болно. Мөн дараах зүйлсийн талаар та мэдэж авах болно: ● Өдөр тутмын нүсэр ажлаас ангижрах арга. ● Хуруугаа ч хөдөлгөлгүй орлого олох боломж. ● Үнэнч туслахуудын арми бүрдүүлэх гарц. ● Юунд зарцуулахаа ч мэдэхгүй болтлоо их чөлөөт цагтай болох боломж. ● Тэтгэвэрт гарахаа хүлээхгүйгээр мөрөөдлөө биелүүлэх зам. ● Мөн орчин цагийн нүүдэлчин мэт амьдрах арга. Долоо хоногт дөрөвхөн цаг ажиллаад одоо байгаа шигээ, эсвэл бүр илүү орлого олж болно гэвэл та итгэх үү? “Долоо хоногт дөрвөн цаг” номын зохиолч Тим Феррисс энэ амлалтыг өгч байна. Ажил бол зорилго биш, мөнгө олох арга л юм гэж тэр тайлбарлажээ. Ажил ихэнхдээ нэгэн хэвийн, уйтгартай байдаг шүү дээ! Ерөөс ажиллах цагийг маш бага болгох хэрэгтэй. Тэгснээрээ та эрх чөлөөгөө эргүүлэн олж, хүссэнээрээ амьдрах болно. Боломжгүй гэж үү? Дахиад сайн бод. Орчин цагийн технологи энэ боломжийг хангалттай олгож байна. Ашиглаж сурах л хэрэгтэй. Долоо хоногт дөрвөн цаг ажиллаад л аз жаргалд хүрч болох байтал өдөржин махрах хэрэггүй ээ!
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн