Дайны ерөнхийлөгчид

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэ товч номыг уншсанаар та 1812 оны дайнаас өдийг хүртэл Америкийн түүхийг хамарсан ерөнхийлөгчийн засаг захиргааны тухай чухал хичээлд суралцах юм. Мөн та: • Үүсгэн байгуулагчид ерөнхийлөгчийн үүргийг анхлан хэрхэн бий болгосон тухай. • Ерөнхийлөгчийн ажил үүрэг сүүлийн 200 жилд хэрхэн хувьссан тухай. • Ерөнхийлөгчид цэргийн гол зөрчилдөөнүүдийг ашиглан хэрхэн хүч чадалтай болсон тухай. • Хүчирхэг удирдагчийг бий болгодог дайны цагийн гайхширмаар шинж чанаруудын тухай. • Улсынхаа дараагийн удирдагчийг сонгож байхдаа юунд анхаарах ёстой зэргийг сурна. Дайны ерөнхийлөгчид номдоо Эммигийн шагналын эзэн, гарамгай түүхч Майкл Бешлосс дайны үеийн ерөнхийлөгчдийн гаргасан шийдвэрүүдийг шинжжээ. Одоо амьд үлдсэн оролцогчидтой хийсэн ярилцлага, захидлууд, мөн нууцлалаас гарсан улсын хамгаалалттай бичиг баримтад үндэслэн Бешлосс удирдагчид олон зуун мянган Америкчуудыг дайнд, магадгүй үхэл рүү нь илгээх хүч сорьсон, сэтгэл эмтэлсэн шийдвэр хэрхэн гаргадаг тухай судалсан байна. Удирдагчид нь конгресс, болон улс төрчид, шүүх тогтолцоо, хэвлэл мэдээлэл, тэр ч бүү хэл дайны эсрэг тэмцэгчидтэй тулгарахын хажуугаар цэргийн төвөгтэй сөргөлдөөнд оролцдог байжээ. Өнөөдөр ерөнхийлөгчид хүч чадлаа тэлсэн бөгөөд ганцхан хормын дотор цөмийн зэвсэг хөөргөх чадвартай болсон. Тэгэхээр дараагийн ерөнхийлөгчөөс ямар шинж чанар хайх ёстой вэ?

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!