Дахин эхлүүл: Манлайлал ба өсөж хөгжих урлаг
Энэхүү товч номыг уншсанаар та удирдан манлайлагч болохын тулд хэрхэн бие хүн болж өсөх талаар суралцах болно. Та мөн: ● Өөрийгөө танин мэдсэнээр танд болон танай компанид нөлөөлж буй бага наснаас эхтэй дарамтыг хэрхэн илрүүлж, түүнээс ангижрах вэ; ● Доромжлол, дээрэнгүй авирыг сөрж, ухамсар муутай хамт олонтой харьцах арга замууд; ● Сэтгэлийн шархаа ойр дотно хүмүүстэйгээ хуваалцах нь яагаад чухал вэ? ● Үнэт зүйлдээ нийцүүлэн манлайллын загварыг өөртөө шингээж авснаар хэрхэн эргэлзээгээ даван туулахыг тус тус мэдэж авна Амьдралын тань үе болгонд ирээдүйн төлөөх сэтгэлийн түгшүүртэй хосолсон өнгөрсөн дэх хар дурсамж, харуусал байдаг. Хүүхэд байх үеийн чинь нөхцөл байдлаас үүдэн бий болсон эдгээр хэсгүүд таны одоо хэн болох, хэн болохыг хүсэж байгаагийн үндэс суурь болдог. Багадаа авсан сэтгэл зүйн гэмтэл таны итгэл үнэмшил, амьдралын хэв маягийг тодорхойлдогтой нэгэн адил туулж өнгөрүүлсэн зүйлс ч танд нөлөөлдөг. Нэгд нэггүй эргэцүүлэн тунгааж, сайтар ажигласнаар өөрийгөө болон таны мэргэжлийн харилцаанд тээг болж буй асуудлуудтай нүүр тулан тэднээс ангижирч, хүнийхээ хувьд өсөж дэвжин, эцэст нь удирдах албан тушаалд хүрэх боломжтой.
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн