Чөлөөндөө эрт гарахын төлөө сэтгэ

Энэхүү товч номыг уншсанаар та 40 нас хүрэхээсээ өмнө чөлөөндөө гарахын төлөөх “СЭТГЭ” аргын (Санхүүгийн Эрт Тусгаар байдал Гачигдалгүй Эрх чөлөө) зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар олж мэдэх болно. Мөн мэдэж авах бусад зүйлс нь: ● Заавал 60 хүртлээ ажиллах албагүй;  ● Сайн дураараа хэмнэлттэй амьдарснаар мөнгө хурдан хураах боломжтой;  ● Хөрөнгө зах зээлд хөрөнгө оруулах нь хэчнээн амархан болох;  ● Өөртөө үнэхээр чухал зүйлсээрээ дамжуулан амьдралыг харах. Хүн бүр ажил хийдэг ертөнцөд хөгжин дэвжих, сонирхлынхоо дагуу амьдрах нь ховор болжээ. Ихэнх хүмүүс ажлыг хүлээс гэж харж түүнээс ангижрахыг мөрөөдөх, үгүй гэхэд тэтгэвэртээ гартлаа тэвчихийг л боддог. Мөнгө олох гэж амьдралаа үрэх нь зайлшгүй мэт харагдах энэ үзлээс өөрийгөө чөлөөлөхийг “СЭТГЭ” буюу (Санхүүгийн Эрт Тусгаар байдал Гачигдалгүй Эрх чөлөө) гэж нэрлэжээ. Үүний зарчим нь зүйтэй бөгөөд ойлгоход амар боловч зарим талаар олон жилийн хэмнэлтийг авч үздэг нь хүн болгоны хүрч чадах зүйл биш байдаг. Цаад гүн ухааныг нь ойлгож амьдралаа эрс өөрчлөхөөр шийдсэн хүмүүс санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь гарцаагүй. Тэд 40 наснаасаа өмнө чөлөөндөө гарна. Энэ танд сонирхолтой байна уу? Номын талаар Мауро Моргана: “СЭТГЭ” хөдөлгөөн нэгэн эмзэг сэдвийг хөнддөг. Ажил хийх бол утгагүй, заримдаа хэцүү, ханамжгүй байдаг. Амьжиргааны жишгийг барьж явах нь эцэстээ найдаж байсан аз жаргалыг авчирдаггүй. Санхүүгийн тусгаар байдалд хүрч эрт чөлөөндөө гарахад хүн амьдралдаа юуг сайжруулж, өөрчилж болохыг бодох сэдлийг өдөөсөн асуултыг зохиолч тавьж байгаа нь надад таалагдлаа. Энэ замыг сонгосон олон хүний гэрчлэл таныг юу хүлээж байгааг ойлгоход нэмэр болно. Нөгөөтээгүүр номд авч хэрэглэсэн тоон үзүүлэлт нь америкчуудын орлогод суурилсан учраас францчуудын орлоготой төдийлөн нийцэхгүй. Тэгэхээр америкчуудаас бага орлогоор үүнийг хэрэгжүүлж болох эсэх нь эргэлзээтэй. Ажлын нөхцөл нь нэгэн хэвийн болсон мэт санагдаж байгаа хэний ч хувьд энэ замнал өөрсдөд нь тохирох эсэхийг судалж үзэх нь зүйтэй гэж зөвлөх байна. Ерөнхийдөө бол амьдралд юу чухал болохыг сануулах ач холбогдлыг нь бодоод бид хэнд ч хэрэг болох ном гэж үзэж байна.”

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!