Бидний бие, тэдний тулааны талбар
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та олон мянган жилийн туршид дайны хөлд нэрвэгдсэн бүс нутгийн иргэдийн амьдралыг хүчингийн хэрэг хэрхэн сүйрүүлж байгаа хийгээд яагаад хүчирхийллийг өнөөг хүртэл дайны зэвсэг болон ашигласаар байгааг олж мэдэх юм. Мөн та: • Хүчингйн гарз хохирол олон үеийн турш үргэлжилж болдгийг; • Хүчингийн хэрэг яагаад түүхийн номд дурдагддаггүй гэдгийг; • Хүчингийн хохирогчдыг одоо ч нухацтай авч үздэггүйг; • Хүчингийн ял нь нийгэмд яагаад чухал болохыг; • Бид хүчингийн хэрэг нь мөргөлдөөний зайлшгүй нэг хэсэг гэсэн худал яриаг зогсоохын тулд хэрхэн хамтран ажиллах зэргийг сурах болно. Кристина Ламб чимээгүй байдлаас залхжээ. Тэрээр хэдэн арван жилийг хилийн чанадад сурвалжлагч хийж, мөргөлдөөний бүсүүдээр явж, дайны харгислалд өртсөн хохирогчдоос ярилцлага авч өнгөрөөсөн байна. Хамгийн сүүлд бичсэн номдоо Ламб дайны хамгийн далд зэвсэг болох хүчингийн хэргийн тухай сөхсөн ажээ. Тэрээр дөрвөн тив даяарх амьд үлдэгсдээс өнгөрсөн үеийнх нь аймшигт явдлууд болон одоо цагт тулгарч буй асуудлуудынх нь тухай яриа цуглуулсан байна. Сэтгэлээ бэлдээд, олныг хамарсан хүчингийн хэрэг нь мөргөлдөөний үед яагаад тийм түгээмэл байдаг, яагаад хэн ч энэ талаар ярьдаггүй, яагаад бид одоо ч хохирогчдод шударга ёс авчирч чаддаггүй тухай үргэлжлүүлэн уншаарай.
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн