Би хэрхэн бүтээв
Энэхүү товч номыг уншсанаар та дэлхийн хамгийн амжилттай бизнес эрхлэгчид хэрхэн бизнесээ эхлүүлснийг, танд ч гэсэн тийм боломж бий гэдгийг мэдэж авна. Та мөн дараах зүйлийг сурна: ● Хүн бүр энтрепрёнер болох боломжтой. Танд зөвхөн зөв сэтгэлгээ л хэрэгтэй ● Хэрэв та эрсдэлд ухаалаг хандвал ихэнх алдааг буцаах боломжтой ● Бүх сайн санаа агуу болох хүртлээ цаг хугацаа хэрэгтэй ● Хэрэгжилт гэдэг хэдэн ч доллароос илүү үнэ цэнтэй ● Хүсэл тэмүүлэл дан ганцаараа бизнесийг амжилтад хүргэхгүй ч хүнд хэцүү цагийг даван туулахад туслах болно. Гай Раз бизнесийг бага сага гадарладаг хүн. Сэтгүүлч, дайны сурвалжлагч асан тэрээр одоо таван шоу нь сард 19 сая сонсогч татдаг амжилттай подкастер болжээ. Бизнес эрхлэгчидтэй хийсэн ярилцлагуудыг нь багтаасан "Би хэрхэн бүтээв" бол түүний хамгийн их хит болсон бүтээлүүдийн нэг юм. Та Guy’s podcast-ийн шүтэн бишрэгч эсвэл зөвлөгөө хайж байгаа бизнес эрхлэгч бол энэ номыг заавал уншаарай. Загвар өмсөгчдөөс эхлээд тогооч, программ бүтээгч, мэргэжлийн тамирчид хүртэлх 200 гаруй бизнес үүсгэн байгуулагчидтай хийсэн ярилцлагаас бүтсэн "Би хэрхэн бүтээв" нь амьдралаа сайхан өнгөрүүлэх, сэтгэл ханамжийг олж авах, амжилтад хүрэх, урам зориг өгөх гарын авлага гэж ойлгож болох юм.
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн