Баян аав, ядуу аав
Энэхүү товч номыг уншсанаар та баяжихын тулд юуг орхих хэрэгтэйг мэдэж авах болно. Мөн, та дараах зүйлийг мэдэх болно: ● Баян байна гэдэг нь дансандаа чихсэн мөнгөтэй байна гэсэн үг биш; ● Санхүүгийн боловсролын сайн суурийн тухай; ● Бага ажиллаж мөнгө олох арга; ● Баячууд хүүхдүүддээ мөнгөний талаар юу заадаг вэ? Роберт Киёосаки хүүхэд байхдаа санхүүгийн хувьд бодит байдал нь тэс өөр хоёр аавтай байжээ. Түүний төрсөн эцэг ядуу байсан бол хоёр дахь аав буюу "баян аав" нь түүний гэр бүлийн найз, зөвлөгч нь байв. Хоёулаа ухаалаг, ажилсаг, сайн цалинтай байсан ч нэг нь өрөнд унаж, нөгөө нь асар их хөрөнгө үлдээжээ. Энэ хоёр хүний ялгаатай байдал нь ердөө л тэдний санхүүгийн боловсрол байсан юм. Мөнгө хэрхэн олохыг сургуульд сургадаггүй. Харин, бид эцэг эхийнхээ санхүүгийн асуудалд хандах хандлагаас санаатай болон санамсаргүйгээр энэ талаарх мэдлэгийг олж авдаг. Бидний өв залгамжлалыг ихэвчлэн санхүүгийн талаас нь авч үздэг ч гэр бүлийн жинхэнэ баялаг бол үе дамжсан санхүүгийн боловсрол юм. Энэ нь бид бага наснаасаа санхүүгийн хараат байдлаас ангижрах боломжтой гэсэн үг билээ. Та мөнгөний талаарх ойлголтоо өөрчилж, эд баялагт хүрэх замдаа бэлэн үү?
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн