Аюул

Энэхүү товч номыг уншсанаар та Холбооны мөрдөх товчоо Америкчуудын аюулгүй байдлыг хамгаалахын тулд ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг олж мэднэ. Мөн дараах зүйлсийн учрыг олно: • Холбооны мөрдөх товчооны ажилтнуудыг хэрхэн сонгож, сургадгийг • Зохион байгуулалттай гэмт хэргийг устгах хууль тогтоомж АНУ-д яаж тус болов гэдгийг • 9-р сарын 11-ний үйл явдал Холбооны мөрдөх товчооны чиглэлийг хэрхэн өөрчилснийг • Засгийн газар тагнуулын чухал мэдээллийг яаж хүлээж авдгийг • Холбооны мөрдөх товчоо яагаад нам бус байгууллага хэвээр байх ёстойг • Трампын засаг Холбооны мөрдөх товчоонд эргэлзэж, үл итгэх байдлыг яаж дэмжсэнийг унших болно. Холбооны мөрдөх товчооны дэд захирал асан, карьерынхаа ихэнх хугацааг терроризмтой тэмцэхэд зарцуулсан мөрдөн байцаагч Эндрю МкКэйб тусгай төлөөлөгчөөр ажиллаж байхдаа гадаадад болон Америкийн нутаг дэвсгэрт террорист үйл ажиллагаа хэрхэн тархаж байгааг гэрчилжээ. Бусад улс орны намуудын урхагтай санаачилга идэвхэжсэн нь АНУ-ын ардчилсан тогтолцоог завхруулах аюул тулгарч байхад Трампын засаг Холбооны мөрдөх товчооны бүрэн бүтэн байдалд зориудаар халдах гэсэн оролдлого нь дотооддоо үндэсний аюулгүй байдлын ноцтой асуудалд хүргэсэн талаар "Аюул" номдоо МкКэйб дэлгэрэнгүй өгүүлжээ. АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хамгийн ихээр аюул заналхийлж байгаа энэ үед Холбооны мөрдөх товчоо чухам яагаад тийм хэрэгтэй байгууллагад тооцогдож буйг илүү сайн ойлгоход та бэлэн үү?

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!