Амьдралыг тань тодорхойлох арван жил
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэ товч номыг уншсанаар та насанд хүрсний дараах амьдралынхаа хамгийн их өөрчлөлттэй арван жилээ удирдах аргад суралцана. Мөн та: • Нийгмийн оролцоогоороо бусдаас түрүүлж алхах талаар; • Урьд нь мэдэрч байсан “төөрөлдсөн” мэдрэмжээ илүү ойлгох тухай; • Одоо болон арван жилийн дараа хүсэж буй ажил мэргэжлийнхээ ялгааг тодорхойлох тухай; • Тогтвортой, өгөөжтэй харилцааг эрэлхийлэх талаар; • Өдийг хүртэл хүрсэн зүйлээ ашиглан хүссэн чиглэлдээ хөтлөгдөх талаар олж мэднэ. Хамгийн сургамжтай, ээдрээтэй, эрх чөлөө өгөх үйл явдлуудын зарим нь 20-иод насанд тохиодог бол амьдралыг тань тодорхойлох гол мөчүүдийн 80 хувь нь 35 наснаас өмнө тохиосон байдаг. Хүмүүс 20-иод насаа дурсахдаа энэ арванд өөрийгөө тодорхойлж чадалгүй хямарч, ээдрээ нугачаагаар дүүрэн байсныг санах нь элбэг. Клиник сэтгэл судлаач Мэг Жей эдгээр он жилүүдийн жинхэнэ мөн чанар өөр зүгт чиглэж байгааг нотлох гэж сурагч, үйлчлүүлэгчдийнхээ олон жилийн түүхүүдийг цуглуулсан байна. Та ирээдүйгээ өнөөдрөөс удирдаж эхэлмээр байна уу?
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн