Ажлын шинэ дүрэм

Энэхүү товч номыг уншсанаар өөрийнхөө амьдралын хэв маягт тохирсон төгс ажлыг олж чадна гэдгээ та ойлгоно. Мөн дараах зүйлсэд суралцана: ● Насаараа нэг ажил хийх шаардлагагүй болсныг; ● Танд тохирох төгс ажил байж л таарна гэдгийг; ● Үнэт зүйлдээ нийцсэн ажил хийх хэрэгтэйг; ● Өөрт тохирох ажил олохдоо нягт нямбай, арга зүйтэй байхыг; ● Өөрчлөлтийг айлгүйгээр хүлээж авбал ажлаасаа жинхэнэ сэтгэл ханамжийг авна гэдгийг ойлгох юм. Өнөөдөр чамд байгаа боломжууд ээж аавынхаас тань хамаагүй илүү. Тэд бага наснаасаа л нэг карьер сонгоод, сургууль, амьдралын хэв маягаа энэ сонголтдоо нийцүүлэн өөрчлөхөөс өөр аргагүй байсан билээ. Харин одоо, карьерынхаа туршид олон төрлийн ажил эрхлэх боломжтой. Хэдий уламжлалт ажил мэргэжлийн замналыг сонгосон байлаа ч олон сонголт гарч ирсээр байх бөгөөд дараа дараагийн сонголт нь ургаа хад шиг хөдөлшгүй биш. Энэ бүх өөрчлөлтийг хийснээр өөрийн амьдралын хэв маягт тохируулан ажлаа сонгох боломжтой юм. “Ажлын шинэ дүрэм” бол таныг төгс ажилтай болгох үлгэрчилсэн заавар билээ. Өөртөө үнэхээр таалагдах гайхалтай ажилд ороход бэлэн үү?

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!