Ажилдаа хэт улайрах хэрэггүй
Хэрхэн тайван, эрүүл ажлын уур амьсгалыг бий болгох талаар олж мэдэхийг хүсвэл энэ товч ном танд тус болно. Мөн дараах зүйлийг олж мэднэ: ● Анхаарал сарниулах зүйлсийг арилгаснаар та долоо хоногт 40 хүрэхгүй цагт хангалттай хэмжээний ажил хийх боломжтой болно. ● Уулзалтууд үр дүнгүй, хүлээн авсан мэдээлэлд нэн даруй хариу өгөхийн оронд бичиж тэмдэглэн, судалж үзэх. ● Бүтээмжтэй байна гэдэг нь чөлөөт цагтай байж, цаг үргэлж ажиллахгүй байхыг хэлдэг учир юу ч хийхгүй байх явдлыг хүлээн зөвшөөрөх. ● Компани бол гэр бүл биш. Ажил тань хэзээ ч хайртай хүмүүс, хувийн амьдралаас тань илүү чухал болж болохгүй. ● Авьяас чадварыг нь олз болгож болохгүй, харин хөгжүүлж, дэмжих ёстой. Ажилчдынхаа диплом дээр биш, харин хийж буй ажилд нь анхаарлаа хандуулаарай. ● Ажлаа илүү амжилттай дуусгах хамгийн сайн арга бол бага зүйл хийх. Цаг хожихын тулд үгүй гэж хэлж чаддаг байх ёстой. Танд хэн нэгэн "Ажилдаа хэт улайрах юм" гэж хэлэхийг хэдэн удаа сонссон бэ? Та өөртөө хэлсэн ч байж магад. Гэхдээ юунд бүгд ингэж улайрна вэ? Хэт их ажиллаж, ядарч туйлдах нь өнөөдөр олон хүний хувьд амжилтын бэлгэдэл болсон билээ. Хүмүүс дэмий зүйлд их цаг үрдэг учир хэчнээн их хөдөлмөрлөсөн ч үр дүн нь багассаар. Уулзалт, анхаарал сарниулах зүйлс, үр ашиггүй ажлын арга барилд цагаа дэмий үрдэг. Эмх замбараагүй байдал ажлын талбарын онцлог биш. Мөн сэтгэлийн түгшүүр нь ахиц дэвшил гаргах урьдчилсан нөхцөл биш юм. Жейсон Фрид, Дэвид Хайнамайер Хэнссон нар төслийн зохион байгуулалт, дотоод харилцаа холбоонд ашигладаг “Бэйскамп” аппликэйшний тэргүүлэгчид. Тэд эрүүл, тогтвортой бизнесийг бий болгосон бөгөөд өөрчлөлт хийхэд түлхэц өгнө хэмээн найдаж байна. Тайван орчинд бизнес эрхлэх нь одоо болтол хэвшил болоогүй нь харамсалтай. Ажилдаа хэт улайрах үед асуудал гардаг гэдгийг хүлээн зөвшөөрч хортой стандартуудыг хал!
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн