Ажил

Өөрт үнэхээр чухал ажлаа олохын тулд ажлын байран дахь сэтгэл ханамжийн хүлээснээс ангижирч сурахыг хүсвэл энэхүү товч номыг уншаарай. Мөн дараах зүйлсэд суралцана: ● Хөгжилдөх боломж гаргахыг; ● Бусдад туслах замаар өөртөө туслахыг; ● Уналт бүрээсээ боломжуудыг олж харахыг; ● Саад болж буй айдсаасаа салахыг; ● Утга учиртай харилцаа тогтоохын тулд чөлөөт цагаараа өөртөө зориулж хийхээр төлөвлөсөн зүйлсээ ашиглахыг ойлгож, сурах юм. 2001 оны 9-р сарын 11-ний өглөө Уэс Мур хурдны замаар Нью Жерси дэх эгчийнх рүүгээ явж байв. Уг нь Уэс тэнд байх ёсгүй байсан юм. Гэр бүлийнхэнтэйгээ өдрийг өнгөрүүлэхийн тулд Дэлхийн худалдааны төвд хийх уулзалтаа хойшлуулжээ. Гэнэтийн энэхүү шийдвэр түүний амийг ч аварсан утга учиртай амьдрал гэж юу болох талаар бодоход ч хүргэсэн ажээ. Бид бүгд амьдрахын тулд ажилладаг. Гэхдээ бидний хэд нь "ажиллахын тулд амьдардаг" вэ? Уэс Мур хэд хэдэн үлгэр жишээ хүний замналыг судалж үзэв. Тэдний өвөрмөц түүх болон амьдрал, аз, эр зоригийн талаарх ярианаас "Миний амьдрал үнэхээр чухал уу?" гэж өөрөөсөө асуухаа болих ухаарал, урам зориг олж авчээ. Мөн ямар нэгэн зүйл хийх сэдлийг ойлгосон байна.

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!