Өглөөний 5 цагийн клуб

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та өглөөний зуршлуудаа өөрчлөх нь амьдралын тань бүх л талбарт огцом өөрчлөлт авчирна гэдгийг олж мэднэ. Мөн та: -Энэхүү технологи таны төвлөрлийг үгүй хийнэ гэдгийг;  -Таны тархи булчин юм гэдгийг;  -Нийгмээс танд тулгаж буй хүлээлтүүд хөнөөлтэйг;  -Амжилт хөрөнгө чинээгээр хэмжигдэхгүйг;  -Сахилга бат, өөртөө итгэх итгэл байвал гайхалтай амжилтад хүрэх нь цаг хугацааны л асуудал гэдгийг мөн олж нээнэ. Өглөө бүр сэрэхдээ та юу мэдэрдэг вэ? Нүүрэндээ инээмсэглэл тодруулан орноосоо үсрэн босоод гайхамшигт шинэ өдрийг таашаан угтдаг уу? Эсвэл бүх насаар хорих ял эдэлж буй хоригдол мэт эвшээж зүүрмэглэсээр ажил руугаа гэлдэрдэг үү? Хэрэв та мухардаж гацахаас айж байгаа бол амьдралаа өөрчлөх цаг нь иржээ. Өдрийн дэглэмдээ энгийн хэдэн өөрчлөлт хийснээр мэргэжлийн замналдаа ахиж дэвшин, эрүүл мэнд, амьдралын хэв маягаа сайжруулах боломжтой талаар ажил мэргэжлийн тэргүүлэх зөвлөгч Робин Шарма тайлбарлаж байна. Ийм л болох сон гэж хүсдэг тэр хүн тань та өөрөө мөн үү? Хэрэв биш бол яагаад?

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!