Амьдрах боломжгүй дэлхий

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Уур амьсгалын өөрчлөлт таны төсөөлж байгаагаас ч аюултай. Энэхүү өөрчлөлтийг тойрсон хэлэлцүүлэгт та өөдрөгөөр ханддаг байж магадгүй. Зөв замаар явж байна уу гэж асуух нь мэдээж. Стастистикаас харвал тийм ч сайхан дүр зураг харагдахгүй нь. Агаар мандалд дэгдсэн хүлэмжийн хийн тал хувь нь сүүлийн 30 жилийн хугацаанд шатсан түлшнээс ялгарчээ. Тэгэхээр хүн гэдэг төрөл зүйлийнхээ хувиар бид хөгжлийнхөө бүх л түүхэнд учруулсантай дүйх хэмжээний хор хохирлыг сүүлийн гурван арваны турш учруулсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, агаар дахь хүлэмжийн хийн ихэнх хэсгийг “Сайнфельд” цувралыг бүтээж эхэлснээс хойш ялгаруулсан болж таарч байна.

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!