XXI зууны ёс суртахуун

XXI зууны ёс суртахуун

Үнэлгээ өгөх
Аудио хувилбар:
29,250₮
Санамж: Та энэхүү номын унших хувилбарыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших боломжтойг анхаарна уу!

Номын тухай

- XXI зууны хүмүүсийн ёс суртахууны доройтол, ёс суртахуунгүй болоход нөлөөлж буй хүчин зүйлс, доройтлоос гарах, ёс суртахуунтай болох хэрэгцээ шаардлага, ач холбогдол, учрах саад тотгорууд, тэдгээрийг даван туулах арга замуудын тухай ном. - Хүн өөрийгөө, гэр бүлээ, улс орноо, хүн төрөлхтнийг, Байгаль, Дэлхийг аврах, амар амгалан, аж жаргалтай амьдрах, сайн сайхныг хийж бүтээхийн тулд хувьсан өөрчлөгдөх, дотоод ертөнцөө хөгжүүлж боловсруулах, тухайлбал, ухамсраа дээшлүүлэх, сэтгэлээ сайжруулах, хүн шиг хүн болох, жинхэнэ хүн байх зам мөрийг эл ном зааж өгнө. Хүн төрөлхтөн замаасаа гарч, эргүүлж замд нь оруулах тун хэцүү болж байгаа, амьдралын чанарыг зөвхөн материаллаг талаас нь үнэлж, Байгалийг төдийгүй ухамсраа хордуулж, өнөө цагийн их мэдээллийн дунд өөрийгөө олохоо байж, ердөө л “утсан хүүхэлдэй” робот болж буйг өгүүлж, ёс суртахууны доройтлоос даруй гарахгүй бол мөхөл ойрхон гэдгийг зохиолч сануулсан. - Хүмүүсийн ёс суртахууны тухай ойлголт хязгаарлагдмал, Байгалийн хуулийг мэддэггүй, түүнтэй холбоогүй байна, бидний мэдэхгүй байгаа ёс суртахууны үндэс нь Байгаль-Эхийн зарчмууд болох талаар ч өгүүлсэн. Бүтээлийг уншсан: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

16+

Хуудасны тоо:

ISBN:

978-9919-25-323-3

Нийтлэгдсэн:

2024-06-12

Зохиолч:

Б. Оюунчимэг

Нийтлэгч:

Б.Оюунчимэг

Аудио номын урт:

12цаг 14минут

Аудио номын хэмжээ:

504.3 MB