Дуу оруулахуйн салбарт 15 дахь жилдээ ажиллаж буй мэргэжлийн дуу оруулагч, жүжигчин, аудио номын өгүүлэгч, Соёлын тэргүүний ажилтан.
Бүтээлүүд
Хүн ардын эрүүл мэндийн төлөө мятаршгүй тэмцэж байдаг эм зүйч, эм зүйн мэргэжилтний нийгэмд эзлэх байр суурь, үнэт зүйл илүү тод гэрэлтэх боломжийг харуулж, манлайлагчдын амжилтын ард нуугдсан алдаа, оноо, сургамжаас суралцах, урам зориг, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, мэргэжлээрээ бахархах, мэргэжлийн зөв чиг замаа олоход нь дэм болж тэднийг урам зориг дүүрэн урагш тэмүүлэн ажиллаж, амьдрахад туслах юм. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар, У.Мөнгөнцэцэг Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.
Дэлхийг байлдан дагуулах амархан ч өөрийгөө өөрчлөн шинэтгэх, нураан түрэмгийлэгч, орхин одогчоос бүтээн босгогч, оршин суугч болгох нь амаргүй бөгөөд төвөгтэй байсныг энэ ном харуулна. Хувьсгалт засаглал хүн ардаа иргэншүүлэн соёлжуулах ажлыг хүч хэрэглэн, төрийн албадлагын дор хэрэгжүүлсэн юм. Гэхдээ л хувьсгалт соёлын хүчирхийлэлд иргэд сэтгэл хангалуун үлдэж, өнөө ч түүнийг инээд хөөртэйгөөр дурсдаг. 2007 онд анх гарсан эл бүтээлийг дахин хэвлэхдээ хэд хэдэн бүлэн нэмж, шинэ баримтаар баяжуулан та бүхэнд толилуулж байна. *Номын аудио хувилбарт зүүлт тайлбар, ном зүй мөн зураг тайлбарын хамт ороогүй тул эдгээрийг хэвлэмэл болон цахим номоос харах боломжтой. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.
ДООД ДЭВТЭР Ядуу ажилчин гэр бүлээс гаралтай Павка Корчагины амьдралаар дамжуулан хувьсгал, дайн самуун, хүнд хүчир хөдөлмөр дунд хүн хэрхэн төлөвшиж, “болд мэт” хат суудаг тухай өгүүлнэ. Бага наснаасаа шударга бус явдалтай нүүр тулсан тэрээр амьдралын хатуу сорилт, хайр нөхөрлөл, тэмцэл дундаас өөрийн үзэл санаа, хүний үнэ цэнийг олж танина. Энэхүү бүтээл нь зөвхөн нэг хүний хувь заяаг өгүүлэхээс гадна тухайн цаг үеийн нийгмийн дүр зураг, ядуу хөдөлмөрчдийн амьдрал, эрх чөлөөний төлөөх хүсэл тэмүүллийг хүчтэй илэрхийлдэг. Сонсогчдод зориг тэвчээр, итгэл үнэмшил, амьдралын утга учрын талаар гүн бодрол төрүүлэх нөлөөтэй сонгодог зохиол билээ. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.
"Нууцыг задруулсан захиа" тэргүүт түүхэн өгүүллэгүүд "Нууцыг задруулсан захиа" өгүүллэгт нэгэн захиа санамсаргүй байдлаар буруу хүний гарт орсноор тухайн захианд бичигдсэн мэдээлэл бусдад тархаж, хүмүүсийн харилцаа, итгэлцэлд үл ойлголцол үүсдэг. Энэ явдлаар дамжуулан зохиолч “бичигдсэн үг нэгэнт ил болсон бол буцаах боломжгүй” гэсэн санааг тодруулж, хүний болгоомжгүй үйлдэл хэрхэн том үр дагаварт хүрч болохыг харуулна. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.
ДЭЭД ДЭВТЭР Энэхүү романд сургуулиасаа хөөгдөн, төмөр замын буудлын гуанзанд аяга таваг угааж эхэлсэн жаал хүү Павел Корчагины амьдралын хүнд өдрүүдээс түүх эхэлнэ. Хүчирхийлэл, шударга бус байдал, ядуурал дунд өссөн тэрээр эргэн тойрныхоо хүмүүсийн зовлон, нийгмийн ялгааг өөрийн нүдээр харж, улам хат суусаар байдаг. Удалгүй хувьсгал, дайн самууны үе эхэлж, Павелын амьдрал илүү ширүүн сорилтуудтай нүүр тулна. Хүнийг ямар сорилт “болд мэт” хат суулгадаг вэ гэдгийг хүчтэй өгүүлсэн энэ роман нь тэмцэл, хүсэл мөрөөдөл, тэсвэр тэвчээрийн тухай мартагдашгүй сонгодог бүтээл юм. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.
"Монгол 11 үгээр" бол нийтлэлч, зохиолч Б.Цэнддоогийн Монгол үндэстний оюуны сэтгэлгээ, түүх, соёл, зан заншлыг товч бөгөөд гүн гүнзгий илэрхийлсэн онцгой бүтээл юм. Тэр бээр монголчуудын мөн чанарыг тодорхойлж болох 11 гол үгийг сонгон авч, үг бүрийн ард орших түүхэн уг сурвалж, сэтгэлзүйн онцлог, ёс заншил, улмаар үндэстний таних тэмдгийг тайлбарласан нь энэхүү номын үндэс болжээ. "Нударга", "Шар тос", "Дээл", "Цагаан сар", "Нүүдэл" гэх мэт үгсийн цаана зөвхөн утга төдийгүй, амьдралын хэв маяг, үнэт зүйл, түүхэн туршлага, философи хүртэл багтаж байдаг гэдгийг сонсогч ойлгож, шинэ өнцгөөс харж чадна. Товч үг, богино өгүүлэмжээр дамжуулан үндэстнийхээ түүхэн ухаан, амьдралын арга ухааныг таниулах энэ бүтээл нь хөнгөн хэр нь оюуны гүнзгий сонслого юм. Монголчуудын өөрсдийгөө ойлгож, гадаад ертөнцөд өөрийгөө таниулах сэтгэлгээний гүүр болохуйц үнэ цэнтэй ном ба "Бид хэн бэ?" гэх асуултад товчоор, ухаалгаар хариулсан ном. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.
Анхны "чөтгөр"-ийн дууль буюу "БНМАУ"-д болсон явдал Эл номд өгүүлж буй түүхүүдийг жинхэнэ болсон явдал гэж бодож байна уу? Эсвэл санаанаас зохиосон зүйлсээрээ толгой эргүүлээд хаячихлаа гэж хардсан уу? Үнэнээ хэлчихвэл би зохиолч биш та уншигч биш болчих тул: Болсон явдлыг өгүүлэхдээ "Манай хүн ч зохиочих шиг боллоо" хэмээн эргэлзүүлэх, яалт ч үгүй зохиочихсон юм аа. "Энэ харин ч үнэн байх" гэж итгүүлэхэд л ном бүтээлийн учир утга оршдог юм шүү дээ! Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.
Тэнгэрийн хөвүүний эцэслэл нь Чингис хааны амьдралын сүүлийн он жилүүд, их ялалт, аугаа гүрний оргил үеийн цаадах хүний хувь заяа, дотоод ганцаардал, түүхийн зайлшгүй төгсгөлийг гүн утгаар өгүүлсэн түүхэн зохиол юм. Эрх мэдэл, дайн ялалтын цаана орших хүний жам ёс, амьдралын мөн чанарыг уран зохиолын өндөр түвшинд сонордуулна. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.
“Хар хун шувуу” бол Монголын орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Сэнгийн Эрдэнийн амьдрал, уран бүтээлийн замнал, түүний дотоод ертөнцийн тусгал болсон намтар бүтээл юм. Энэ номд түүний бүтээл туурвих орчны бодит дүр зураг, цаг үеийн нийгмийн уур амьсгал, хэлмэгдүүлэлт, уран бүтээлч хүний дотоод зөрчил, хувь хүний үнэ цэн, ганцаардал, тэсвэр тэвчээрийн тухай гүн гүнзгий өгүүлнэ. “Хар хун шувуу” нь зөвхөн нэг зохиолчийн намтар төдийгүй, монголын уран зохиолын нэгэн үеийн сэтгэлгээ, үнэт зүйлийн тусгал болж чадсан бүтээл юм. Уран зохиолд дурлагчид, судлаачид төдийгүй амьдралын утга учир, хүн байхын үнэ цэнийг эргэцүүлэн уншихыг хүссэн уншигч, сонсогч бүрд зориулагдсан ном билээ. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.
Сүбээдэй баатар – Хөлгөн туульс нь 1162–1243 оны хоорондох Монголын түүхийн 81 жилийн үйл явдлыг товчоолон өгүүлж, дорно өрнийн олон улс, хот балгад, нутгаар аялуулна. Тус бүтээлд Монголын түүх шастир, аман домог, монгол хэлний яруу сайхныг шингээж, эх орон, өвөг дээдэс, баатарлаг уламжлалд хүндэтгэл үзүүлсэн болно. Мөн эцэг дээдсийнхээ байгуулсан түүхэн мөрийг мөшгөн өгүүлж, гурван ботийг бүтэн болгон үлдээснээ зохиогч бахархан дурдсан байна. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх "MBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.
-Эсээ, Дурсамж, Өгүүллэг “-Өнгөөр зодоогүй уран зураг, үгээр зодоогүй нүцгэн үнэн байгаад нь олзуурхлаа!” АУЗ, СГЗ, ТС яруу найрагч Б.Лхагвасүрэн. “-Энэ үнэхээр л хярамцаг адил амтлаг, ховор зэвэрхэн бүтэцтэй ном болжээ!” СГЗ зохиолч До.Цэнджав “-Монгол хүн бүрд уншуулмаар ном бүтээсэнд баярлалаа!” МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Д.Галсансүх “-Тэрс өнцөг” бол түүний өнцөг, түүний он цаг. АМУЗН-ийн тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ө.Пүрэвсүрэн Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.
Гурван улсын хил дамнан ачаа тээх жинчдийн цуваанд тохиолдох хачирхалтай явдал, замын уртыг дөтлөх чадалтай хууч яриа, элдэв сонин түүхүүд хоорондоо хэрхэн нэгдэн нийлж, нэг үзүүрт чиглэхийг аймар ч юм шиг, зарим талаар хөөр хөгжөөнтэй ч юм шиг байдлаар сүлэлдүүлсэн нэгэн нууцлаг бүтээлийг та бүхэндээ манай хэвлэлийн газраас өргөн барьж байна. “Ой”-гүй Жанцан, Чөтгөрч эмгэн, “Ой”-той Жамбал, Чөтгөр залхаасан Балбар зэрэг бол энэ номыг сонсох замд тань тааралдах дүрүүд. Эдгээр нэрсийг сонсоод л танд сонсох хүсэл төрөх нь лав. Гэхдээ таныг баярлуулах бас “айлгах” өөр нэгэн мэдээ бидэнд байгаа нь энэ бол зөвхөн эхлэлийн бүлэг юм шүү. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.
Монголын уран зохиолд анхны модерн бичлэгийн аргыг туршиж, шинэ эрэлхийлэл, илэрхийллийг бий болгосон Ч.Мөнхбаярын бүтээлүүд дүрслэлийн цоо шинэ, онцгой жишээ болсон юм. Өдгөө түүний бүтээлүүд худалдаанд үгүй байсан бөгөөд Хар муур хэвлэлийн газрын зүгээс энэхүү содон туурвигчийн туужийг “Юу ч биш” нэрийн дор эмхэтгэн уншигчдад дахин хүргэж байгаа нь тун олзуурхууштай. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.
Энэхүү роман эгэл жирийн нэгэн англи хүмүүн монгол гэгээнтэнтэй учирснаар урьд насандаа эгэлгүй хүчийг олсон лам хувраг хүмүүн явснаа мэдэж улмаар үйлийн үрийн гүн гүнзгийн утга, мөнх ба мөнх бусын амьдралыг танин мэдэж, дэлхийн ертөнцийн илд далдын гайхалтай явдал, дээд оршихуйн чанадын гайхамшигтай нууцад нэвтрэн, гэгээрлийн хутгийг олж буй тухай өгүүлнэ. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.
Хоёр залуугийн энгийн нэгэн аялал нууцлаг эртэй учрах мөчөөс эхэлж, хүний хувь заяа, өс хонзон, уучлалын зааг дээр төөрөлдөх болно. Яруу найраг шиг дүрслэл, хөдөөгийн ахуй, сэтгэл хөдөлгөм яриагаар хүний мөн чанар, амьдралын эмзэг үнэнийг өөр өнцгөөс мэдрүүлнэ. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.