Банзрагч

Оюунчимэг

Чилийн нийслэл Сантьяго хотод төрсөн, философич, зохиолч, судлаач, орчин үеийн нэрт энэрэнгүй үзэлтэн, соёл энэрэнгүй үйлсийг дэлхий дахинд түгээх зорилготой Симон Салас Боливарын Латин-Америкийн санг үндэслэгч Дарио Салас Соммэр. Түүний бичсэн “XXI зууны ёс суртахуун” номыг арван хоёр орны хэлээр хэвлэн олон улс орны иргэд уншин судалж байгаа билээ. Тэрээр ёс суртахуун, түүний үнэт зүйлс, зан суртахуунд нийгмийн мөн чанар, ач холбогдлыг дэлхий дахинаа сурталчлан таниулах, хүн төрөлхтний дотоод ертөнц болох ухамсар, сэтгэлийн хувьсал өөрчлөлт, хөгжил дэвшилд 50 гаруй жилийн амьдралаа зориулж яваа нэгэн. Түүний үзэл санааг дэмжигчид дэлхийн олон оронд бий. Хүмүүс бид Байгаль-Эхийн хуульд захирагдаж, ёс суртахуунд тулгуурлан дотоод ертөнцөө өөрчлөх шаардлагатай байгааг тэрээр баталсан.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

XXI зууны ёс суртахуун

XXI зууны ёс суртахуун

2024/05/27

- XXI зууны хүмүүсийн ёс суртахууны доройтол, ёс суртахуунгүй болоход нөлөөлж буй хүчин зүйлс, доройтлоос гарах, ёс суртахуунтай болох хэрэгцээ шаардлага, ач холбогдол, учрах саад тотгорууд, тэдгээрийг даван туулах арга замуудын тухай ном. - Хүн өөрийгөө, гэр бүлээ, улс орноо, хүн төрөлхтнийг, Байгаль, Дэлхийг аврах, амар амгалан, аж жаргалтай амьдрах, сайн сайхныг хийж бүтээхийн тулд хувьсан өөрчлөгдөх, дотоод ертөнцөө хөгжүүлж боловсруулах, тухайлбал, ухамсраа дээшлүүлэх, сэтгэлээ сайжруулах, хүн шиг хүн болох, жинхэнэ хүн байх зам мөрийг эл ном зааж өгнө. Хүн төрөлхтөн замаасаа гарч, эргүүлж замд нь оруулах тун хэцүү болж байгаа, амьдралын чанарыг зөвхөн материаллаг талаас нь үнэлж, Байгалийг төдийгүй ухамсраа хордуулж, өнөө цагийн их мэдээллийн дунд өөрийгөө олохоо байж, ердөө л “утсан хүүхэлдэй” робот болж буйг өгүүлж, ёс суртахууны доройтлоос даруй гарахгүй бол мөхөл ойрхон гэдгийг зохиолч сануулсан. - Хүмүүсийн ёс суртахууны тухай ойлголт хязгаарлагдмал, Байгалийн хуулийг мэддэггүй, түүнтэй холбоогүй байна, бидний мэдэхгүй байгаа ёс суртахууны үндэс нь Байгаль-Эхийн зарчмууд болох талаар ч өгүүлсэн. Бүтээлийг уншсан: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.

29,250₮
12 цаг 14 мин