Саран зэв

Саран зэв

Үнэлгээ өгөх
Аудио хувилбар:
10,000₮
Санамж: Та энэхүү номын унших хувилбарыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших боломжтойг анхаарна уу!

Номын тухай

Монголын их түүхийн нэгэн өчүүхэн хэлтэрхий болох Сүбээдэй баатар төмөр тэрэгтэй цэргээ аван Мэргидийн үлдэгдлийг нэхэн довтолж, Чүй мөрний тэртээд гүйцэн сөнөөгөөд эргэсэн тухай өгүүлсэн хэдий ч Монголын тэр их түүхийн сүр жавхлан, хүч чадлыг бүрэн дүүрэн харуулж чадсан юм. Дусал ус өчүүхэн ч далайн бүхий л шинжийг хадгалж, илэрхийлж чаддаг. “Саран зэв” тууж хэдий бэсрэгхэн ч, өгүүлж буй үйл явдал нь хэдий багахан ч тэр их түүхийнхээ бүхий л шинж чанарыг илтгэж чадах жинхэнэ дусал нь болж чаджээ. Эндээс түүхэн хүний хүчирхэг хэв шинжийг, үзэл санааг олж харна, тэр аугаа түүхийг чухам ямар хүмүүс бүтээснийг мэдэх болно. Их үйл хэргийг ертөнцийг гэтэлсэн их үзэл санаа, өөрийгөө ч огоорох ёс зүй, чигч шударгууд суурилсан зарчмын давуу тал, эргэлзээгүй итгэл үнэмшил, хатуу чанга зан чанар, цэгцэрсэн ухаан билгийн хурц, арга стратегийн уран, давхар далд, холч бодлогоор гүйцэлдүүлдэг.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

12+

Хуудасны тоо:

ISBN:

Нийтлэгдсэн:

2024-01-04

Зохиолч:

Т. Мандир

Нийтлэгч:

Т.Мандир

Аудио номын урт:

2цаг 59минут

Аудио номын хэмжээ:

186.8 MB

Хамаарагдах ангилал