
Хорвоогийн өнгө
Номын тухай
Завхан нутагтаа цагаан Янлин гэж алдар нэр нь түгсэн Янлинхуар авгай царайныхаа сайханд залуу насаа элбэг дэлбэг өнгөрүүлж, өтлөхдөө охин Урангоогийнхоо сайхнаар жаргана гэж бодож явна. Өнгө зүс, бие хаа нь хэний ч нүдийг унагах Урангоо хүүхэн эхийнхээ үгээр үг хийж амьдрахдаа сүү шиг сэтгэлтэй Гамбааг юу ч үгүй орхиж, хадгаламжийн дэвтэр дэх хэдэн төгрөгөөрөө адтай эх Янлин, гэнэн хонгор Урангоо нарыг урхидсан Самдан нарын дүрээр та бүхэн “Хорвоогийн өнгөөр” аялаарай. “Хорвоогийн өнгө” бол Ж.Бямба зохиолчийн гурамсан романы хоёр дахь дэвтэр бөгөөд “Энэрэлгүй хорвоо” роман нь эхний дэвтэр бөлгөө. Урангоо хэрхэн “Хорвоогийн өнгийг” таньж “Үнэний хорвоод” хөл тавьж байгааг гурамсан романы сүүлчийн дэвтэр “Үнэний хорвоо” романд дэлгэн өгүүлнэ ээ. “Хорвоогийн өнгө” роман нь 1971 онд хэвлэгдэн гарахдаа, намын үзэл суртлын эсрэг бичигдсэн “өнгө, мөнгөний хорвоог” сурталчилсан гэдгээр шүүмжлэгдсэн ч 21-р зууны өндөрлөгөөс энэ романыг зохиолчийн бусад романтай адил 20-р зууны Монголын утга зохиолд тэсрэлт хийсэн роман гэдгийг утга зохиол шүүмжлэгчид үнэлж байна. Анх худалдаанд гарахдаа бестселлер болж байсан ба одоо ч зуун дамжин уншигдсаар байна. Бүтээлийг уншсан М.Энхтуяа
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
ISBN:
Нийтлэгдсэн:
2021-09-28
Зохиолч:
Ж. Бямба
Нийтлэгч:
Б.Жавхлан
Аудио номын урт:
7цаг 17минут
Аудио номын хэмжээ:
300.2 MB
Хамаарагдах ангилал