Жигжид

Бямба

Зохиолч Жигжидийн Бямба нь 1933 онд Завхан аймгийн Ургамал сумын нутагт төрсөн. 1950-иад оноос уран бүтээлээ эхэлж, шүлэг, өгүүллэг, тууж, роман, жүжгийн олон зохиолыг уншигчиддаа өрсөн барьсан зохиолч юм. 1960 онд бичигдсэн “Талын цэцэг” туужаараа ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулан зарласан богино хэмжээний бүтээлийн уралдаанд 2-р байр эзэлж Монголын 20-р зууны уран зохиолд дуутай шуутай орж ирсэн юм. 1971 онд бичсэн “Хорвоогийн өнгө” романаараа тухайн үеийн Монголын нийгмийг шуугиулж, өнгө мөнгөний хорвоогийн тухай бичлээ гэж шүүмжлүүлж байсан. “Их Аяныхан” (1977), “Энэрэлгүй хорвоо” (1981), “Үнэний хорвоо” (1983), “Заяа тавилан” (1989) зэрэг романууд нь Монголын ХХ зууны утга зохиолын романы төрөлд зохиолч Ж.Бямбын оруулсан хувь нэмрийг утга зохиол шүүмжлэгчид үнэлдэг юм.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Хорвоогийн өнгө

Хорвоогийн өнгө

2021/09/24

Ж.Бямба гурвалсан роман - Дэд боть Завхан нутагтаа цагаан Янлин гэж алдар нэр нь түгсэн Янлинхуар авгай царайныхаа сайханд залуу насаа элбэг дэлбэг өнгөрүүлж, өтлөхдөө охин Урангоогийнхоо сайхнаар жаргана гэж бодож явна. Өнгө зүс, бие хаа нь хэний ч нүдийг унагах Урангоо хүүхэн эхийнхээ үгээр үг хийж амьдрахдаа сүү шиг сэтгэлтэй Гамбааг юу ч үгүй орхиж, хадгаламжийн дэвтэр дэх хэдэн төгрөгөөрөө адтай эх Янлин, гэнэн хонгор Урангоо нарыг урхидсан Самдан нарын дүрээр та бүхэн “Хорвоогийн өнгөөр” аялаарай. “Хорвоогийн өнгө” бол Ж.Бямба зохиолчийн гурамсан романы хоёр дахь дэвтэр бөгөөд “Энэрэлгүй хорвоо” роман нь эхний дэвтэр бөлгөө. Урангоо хэрхэн “Хорвоогийн өнгийг” таньж “Үнэний хорвоод” хөл тавьж байгааг гурамсан романы сүүлчийн дэвтэр “Үнэний хорвоо” романд дэлгэн өгүүлнэ ээ. “Хорвоогийн өнгө” роман нь 1971 онд хэвлэгдэн гарахдаа, намын үзэл суртлын эсрэг бичигдсэн “өнгө, мөнгөний хорвоог” сурталчилсан гэдгээр шүүмжлэгдсэн ч 21-р зууны өндөрлөгөөс энэ романыг зохиолчийн бусад романтай адил 20-р зууны Монголын утга зохиолд тэсрэлт хийсэн роман гэдгийг утга зохиол шүүмжлэгчид үнэлж байна. Анх худалдаанд гарахдаа бестселлер болж байсан ба одоо ч зуун дамжин уншигдсаар байна. Бүтээлийг уншсан М.Энхтуяа

25,000₮
7 цаг 17 мин
Энэрэлгүй хорвоо

Энэрэлгүй хорвоо

2023/07/04

Ж.Бямба гурвалсан роман - Тэргүүн боть Үзэсгэлэн гоо төрж, үзсэн бүхний нүдний чимэг болсон Юмжирдулам бүсгүйг эрх ямбандаа омойсон Цэцэн Сартуулын хошууны хүүхэмсэг зантай тэргүүн туслагч Сэр-Од халхад цуу гарсан Галуутайн хошууны цам үзэхээр очиход нь “лусын дагина шиг сайхан төржээ” гэж бодоод өөрийн болгох ухваргүй нэгэн хэргээс эгэл жирийн бүсгүйн мянган зовлон эхэлнэ. Нутаг усандаа нэртэй дархан Сүх бол амьдралыг тунгаан бясалгаж, аминдаа зөв ухаантай явсан бол харин өнчин охиноо хүний зэрэгт хүргэтлээ хамт айлсаж явсан ч хэргэм зэргийн хүсэл хэтийн явдалд халтай болохыг баян Намсрай хэтэрхий сүүлдэж ухаарна. Харц ядуус хоосон ч халуун сэтгэлээр баян байдгийг туслахын шивэгчин хүүхэн Пагмаар дүрслэгддэг бол шооны нүх хаанаа бол хүний заяа тийшээ гэдгээр Агваанлувсан ламын шийд гардаг ч алт мөнгөнд шунасан байхад хөөрхөн төрсөн хүүхэн заяаг хорвоогийн зовлонгоор эргүүлж болдог энэрэлгүй хорвоо юм даа. Ийнхүү бүсгүй хүний гунигийн нулимсанд бүхий л зовлон живдэг ч болоосой гэж бодмоор ч жаргал болохгүй жижиг чулуунаас Юмжирдулам хүүхэн богтлогдон одох нь харамсалтай. Үнэн цагаан сэтгэлийн толь, гэнэн хонгор насны гайгаар Базар төрийн нэр барьж зоргоор загнасан түшмэлийн түмэн олонд зовлон болдгийн нэгэн жишээ билээ. Тэгээд авлигач санаатны башир заль алт мөнгөтэй цусан төрөл болдог юм байна гэдгийг шилийн сайн эр Намбаагаас олж мэднэ. Үүнээс үүдэн бурангуй засгаас үнэнийг эрснээс бударгана хөөсөн тэмээ хайвал төсөр нь батлагдаж, хүнлэг сэтгэлийн нарыг хааваас хүлцэшгүй хилэнгийн дөл бадарсан ч зол баяргүй уйтай тамд ч зул мэт ухааны очийг дархан Сүх гялбуулна. Орчлон хорвоог хүүхэмсэг Сэр-Од, хүний цусанд ханадаггүй тахар Пэрэнлэй нарын гайгаар Сүхийн энэ бие нь орчлон хорвоог орхин одовч олныг шуугиулсан авьяас хотол түмнийг алмайруулж үхсэн хойноо ч өшөөгөө авсаар байна. Базар орон гэрээ төхөөрч, эцгийн голомтыг бага байхдаа сүй тавьсан Юмжирдуламтай бадраая гэвч үйлийн үртэй энэ л хорвоод үнэнийг эрэвч алтан дэлхий уужим ч гэлээ ариун үнэнд давчуухан гэдгээр амиа алдан хохирч, хөөрхий бүсгүй заяа энэрэлгүй хорвоод өөрийн амьдрах ухаанаа олж ядан бүдэрнэ. “Энэрэлгүй хорвоо” роман бол гурамсан романы эхнийх нь бөгөөд “Хорвоогийн өнгөөр” үргэлжлүүлэн “Үнэний хорвоогоор” уг гурамсан холбоо дуусах юм. Бүтээлийг уншсан М.Энхтуяа

35,000₮
13 цаг 57 мин
Үнэний хорвоо

Үнэний хорвоо

2021/12/27

Ж.Бямба гурвалсан роман - Гутгаар боть "Үнэний хорвоо” роман бол гурамсан роман болох “Энэрэлгүй хорвоо”, “Хорвоогийн өнгө” романуудын сүүлчийнх бөгөөд тухайн үедээ Монголын утга зохиолд дээдчүүдийн бэртэгчин амьдрал, завхралын тухай бичиж тэсрэлт хийсэн роман юм. Хэн ч сайд дарга нарын тухай, тэдний ажлаа мэдэхгүй, арын хаалга, бялдууч зан, алдаа дутагдлыг хөндөөгүй, хөндөж ч чадахгүй байх үед хэвлэгдсэн роман билээ. “Хорвоогийн өнгө”-н Урангоо амьдралд хөлөө олж, хүний сайхныг олж хардаг номын хүн Билгүүнтэй амьдралаа холбож буй хайр дурлалын түүх, харин Билгүүний ах Мондоон сайдын сэнтий горилон Хуланжороо хүүхэнтэй жиг ургуулж, Монгол орны барилгын бүтээн байгуулалтад оролцож буй хүмүүсийн олон зан чанарыг уг номоос сонсож болно. Монголын 20-р зууны утга зохиолын нэрт төлөөлөгчийн нэг болох Жигжидийн Бямбын “Үнэний хорвоо” романыг та бүхэнд сонсдог хэлбэрээр хүргэж байна. Уг романыг хэвлүүлэхийн тулд зохиолч нь сайд Мондооны дүрийг дэд сайд болгож хэвлүүлж байсан юм. Тухайн үед сайд хүн бол бүгдийг мэддэг, халдашгүй эрхтэй хүн байжээ. Бүтээлийг уншсан: М.Энхтуяа

35,000₮
14 цаг 11 мин
Их аяныхан

Их аяныхан

2025/01/28

“Их аяныхан” романы гол баатар Сугар залуу хүний өөдрөг сэтгэлээр ажлынхаа төлөө мэрийж, Батжав дарга ажил нь унасан баазыг улсад нэртэй байгууллага болгохын төлөө хичээнгүйлэн зүтгэнэ. Хэр баргийн эмэгтэй хүн хийгээд байдаггүй засварчны ажлыг Отгон хүүхэн хэнээс ч дутахааргүй гүйцэтгэнэ. “Ганган” Гонгор, “хаалга” Дамба, “зам” Жанжаа гээд олон тээврийн жолооч нарын тухай амьдралын тойрог өгүүлэгдэнэ. Аль 1977 онд анх хэвлэгдсэн боловч дөчин таван жилийн дараа чинь цахилгаан хөдөлгүүртэй машин их дэлгэрнэ байх... Хотод бензингүй машин явдаг болчихоор агаар цэвэр тунгалаг сайхан байна даа. Юм мөргөх, осол тохиолдож болзошгүй үед тусгай нарийн дохио, хэмжүүрээр урьдчилан мэдээд хамгаалдаг машин ч гарч магад гэж зохиолч мөрөөдлөө бичсэн нь бий. Энэ л мөрөөдөл нь биелсэн энэ цаг үед бид амьдарч байна. Мөн Монгол улсад 1925 онд монгол тээхийг 7 тэрэгтэй авто тээвэр хөгжсөн тухай амьд түүх ч энэ номд өгүүлэгдэнэ. Магсар өвгөний дүрээр уг байгууллагын түүхийг хүүрнүүлнэ. “Дож” гэдэг америк дөрвөн хүний суудалтай машинаар Жанчхүү орохдоо машин зам байхгүй байсан болохоор утасны мод дагаж явсаар төөрөлгүй хүрч хэргээ биелүүлж байжээ. Бас нэг ярианд Богдын шадар сайд Цэц гүнтэй Эрдэнсант руу явж байхдаа дугуй нь мулт үсрээд явчихад Цэц гүн хиагаа буцаан явуулж Богдоос цааш явбал барцадтай эсэхийг асуулгаж байж билээ гэх мэт түүх цуварна.

30,000₮
12 цаг 26 мин